Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн “хар зах” дээр хамгийн их эрэлттэй 10 бүтээгдхүүн

Манай гаригийн хар зах дээр жил бүр хэдэн арван тэрбум долларын  наймаа эргэлдэж байдгийн дийлэнх нь хууль бус бараа бүтээгдхүүн байдаг. Хар захын нууц наймаа гэхээд хар тамхи, зэвсэг  гэж төсөөлдөгч бас цаг дээрээ тулахаар үүнээс гадна жинхэнэ цэцэглэж байгаа наймаа бас байна аа. Зааны соёо, хирсний эвэр гээд нэгэн үед хамгийн их эрэлттэй байсан бол одоо.....

1.Гөлөг

Их Британид сүүлийн жилүүдэд гоёмсог үүлдрийн нохой ид моодонд орж байгаа гэнэ. Сайн үүлдрийн гөлөг 2000 фунт стерлинг хүрдэг байна. Гэхдээ хууль бус наймаанд хямдхан. Зүүн европоос хууль бусаар аваачсан гөлөг 100 евро болох нь ч бий.

2. Эрдмийн ажил, диссертаци

Хууль бусаар дээд боловсрол эзэмших явдал дэлхий даяар бүр дэлгэрсэн гэж болно. Сүүлийн хэдхэн жилд л манай хойд хөрш орост 1000 гаруй эрдэмтэн хууль бусаар зэрэг хамгаалсан нь илрээд байна. Хууль бусаар дээд сургууль төгсөх, эрдийн зэрэг хамгаалахад “тусалж” диссертаци бичиж өгөх сүлжээ хүртэл бий.

3. Хув

Хувны хууль бус наймааны мөнгөн эргэлт нь жилд нэг тэрбум долларт хүрдэг. Хувны дэлхийн нөөцийн 90 хувь нь ОХУ-ын Калининградад байгаа. Эндхийн иргэдийн амжиргааны нэг үүсвэр нь хувны хууль бус наймаа. Эндээс иргэд жилдээ 350-400 тонн  хув хууль бусаар олборлож наймаалдаг нь албан ёсны олборлолтоос 10 дахин их.

4.Барын эрхтэн

Азийн орнуудад бол бараас хаях зүйл бараг байхгүй гэнэ. Ихэвчлэн эмийн зориулалтаар хэрэглэдэг бол яс арьс нь тансаг гоёл чимэглэл. Устаж үгүй болохын ирмэг дээр байгаа бараас Тайландын нэгэн сүмд 140 гаруй байдаг ч саяхны баримтаар эндхийнхэн барын эрхтний хууль бус наймаанд оролцдог гэсэн мэдээлэл тарсан.

5. Манукын бал

Шинэ Зеландын манук гэдэг бутны цэцгийн тоос хүртсэн зөгийний балыг манукын бал гэдэг байна. Австралийн ийм ургамал ч бий. Сүүлийн үед ийм балыг эмийн , бактерийн эсрэг үйлчилгээтэй хэмээн их сонирхдог болсноор хар зах дээр эрэлт нь их болжээ. Нэг шил ийм бал 80 доллар хүрнэ.

6. Үрчлээ арилгагч Ботокс


Үрчлээ арилгах зориулалттай “Ботокс” эмийг манай гариг дээр гоо сайхны бүтээгдхүүн үйлдвэрлэдэг ердөө наймхан компани үйлдвэрлэх эрхтэй. Эрэлт хэрэгцээгээ дагаад, бас ховор болохоор үнэ нь өндөр.

7. Цаазын эм

Хүмүүсийг цаазлахад ашигладаг эмийг эмийн Pfizer компани 2015 онд эзэмших болсон. Тэгээд нэг жилийн дараанаас өөрийн бүтээгдпхүүнээ хүн цаазлахад хэрэглэхийг хориглож байгаагаа зарлажээ. Уг нь цаазын ялыг үгүй болгохын төлөөнөө хийсэн энэ алхам, мэдэгдэл нь ийм эмийн хар зах дээрх эрэлтийг эрс нэмэгдүүлсэн байна.

8.Халдварын эсрэг вакцин

Халдвараас болж Хятадад  жил бүр хэдэн мянган хүн нас барж байна. АНУ-д ч энэ үзүүлэлт өндөр. Ийм ч болохоор саяхан америкт халдвараас сэргийлэх хуурамч вакцин гарч дуулиан тарьсан. Энэ нь хадлдвараас сэргийлэх ямар ч үр нөлөөгүй байсан, харин азаар хоргүй байсан гэдэг.

9. Археологийн олдвор

2012 онд АНУ-ын хууль сахиулагчид дуудлага худалдааны IM Chait танхимын эзэн Эрик Прокопийг үлэг гүрвэлийн яс хууль бусаар худалдсан гэж баривчилсан. Энэ нь өнөөх Монголоос аваачсан олдвор байсан төдийгүй холливудын жүжигчин Николас Кейч  нэг гавал авсан байсан. Үлэг гүрвэлийн бүтэн араг яс нэг сая доллар хүрнэ.

10. Панголин буюу хуягт гүрвэл


Африкийн орнууд, Сахарын цөлийн өмнөд хэсэг, Зүүн Өмнөд Азид амьдардаг, шөнийн амьдралтай энэ хөөрхөн амьтны эд эрхтнийг анагаах ухаан, гоо сайхны эм бэлдмэл, соёлын дурсгал болгодог учраас хар зах дээр үнэд хүрдэг байна. Гонконгийн цагдаа нарын 2016 оны зургадугаар сард илрүүлсэн  нэг удаагийн багц зүйл л нэг сая долларт хүрэхээр байсан. Гэхдээ энэ бол их далайн ганц дусал л гэсэн үг л дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан