Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байгаль нуур: Оросууд болохоор болдог, монголчууд яагаад болохгүй гэж

-Буриадууд Байгаль нуурыг бохирдуулах гэж бүхий л аргаар оролдох нь улам ихэсч байна-

Марк Гольдштейн / mk.ru сайт /

Манай хөрш Монголчууд Байгаль нуурын гол цутгал Сэлэнгэ мөрөн, түүний цутгал голууд дээр  гурван ч усан цахилгаан станц барихаар төлөвлөсний эсрэг энэ нуурыг аврах хөдөлгөөн өрнөж эхэллээ. Гэтэл өөрийнхөө толгой дээрх тэмээг харалгүй өрөөлийн толгой дээрх тэвнийг харна гэгчээр манай Буриадад юу болоод байгааг ярьж байгаа хүн байна уу.

Байгаль нуурыг хамгаалах холбооны хөтөлбөрийн хүрээнд Буриадын засгийн газар энэ нуурыг бохирдуулж, эрсдэл бий болгож байгаа гурван ч үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Энэ нуурын байгаль орчин, эко системд   аюул учруулж байгаа хоёр ч халуун цэг байгаа нь үнэхээр түгшүүрийн харанга дэлдэж байгаа юм. Энэ бол Жидиний вольфром-молибдений комбинат, Стеклозаводын район  дахь  гүний усыг бохирдуулж байгаа нефтийн хаягдал. Энэ бол өнөөх Сэлэнгэ мөрнийг, улмаар Байгаль нуурыг бохирдуулж байгаа гол үүсвэр болоод байгаа нь өнөө ч хэвээрээ.
Энэ хоёрыг байгальд аюулгүй болгох ажлыг хоёуланг нь Бүгд найрамдах улсын Байгалийн нөөцийн яам хариуцаж байгаа.

ОХУ-ын ерөнхийлөгчийн Байгал хамгаалах болон экологийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, Кремлийн захиргааны дарга асан Сергей Ивановын гар Байгаль нуур хүрвэл /өөрөө хүсвэл шүү дээ/ нуурын мандал дээгүүр хөвж яваа тэр их нефтийн хаягдал шиг олон баримтыг олж үзэж болно л доо.

Сураггүй болсон суулгацууд
Жидиний мольфром-молибдений комбинат нь энэ очтимд, Байгал нуурын ай савд байсан хүнд үйлдвэр. Энэ орчмын агаарын бохирдол, усны нөөцийн бохирдлын эхийг тавьсан гэж болно.

Энэ бүхний уршгийг арилгах зорилгоор бүр 2014 онд Буриадын Байгалийн нөөцийн  яамнаас “Гидроспецстрой” компанитай “Жидийн комбинатын  үйл ажиллагааны үр дагаварыг арилгах” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх 25,5 сая рублийн өртөгтэй гэрээ байгуулсан байдаг. Энэ нь бас хууль зөрчсөн, яагаад гэвэл гэрээ хийгч компани өөрийн санхүүгийн байдлыг баталсан банкны баталгаа гаргаагүй байсан. Байгаль орчны яам ч ажлын үе шат бүрийн гүйцэтгэлээр санхүүжүүлэх ёстойгоо зөрчсөн.

Эцсийн эцэст компани энд нарсны 17 мянга, хар мод, хусны 5450 суулгац суулгасан гэсэн тайлан гаргасан ч энэ нь зөвхөн цаасан дээрх тоо байж шалгалтаар ердөө хар модны 450 суулгац л суулгасан нь илэрчээ.

Хяналтын байгууллага энэ ажлын нь гүйцэтгэлийг тооцож үзэхэд ердөө 1,6 сая рублийн л ажил хийсэн гэдгийг тогтоосон байна. 23,9 сая рубль хаачив.
Жидиний вольфром-молибдений компинатын нутаг дэвсгэрээр урсдаг Модонкуль гол бол Байгаль нуурын ай савын хамгийн их бохирдсон гол гэдэг.

Нефтэн нуур

Стеклозаводын районд газар доорхи нефтэн нуурын тухайд, үүний эргэн тойронд юу болоод байгааг бараг хэн ч мэдэхгүй. Харин энэ нефть газрын гүний усыг бохирдуулан аанай л Сэлэнгэ мөрөн, цаашлаад Байгаль нуурт орж  байгаа нь үнэн.

Санкт-Петербургийн “Экопром” фирмийн боловсруулсан “Улан-Үдийн “Бурят-Терминал” ХХК-ийн нефть баазын нефть бүтээгдхүүний хаягдлын байгаль орчинд учруулж байгаа хор уршгийг арилгах” гэсэн төслийг бүр 2005 онд боловсруулсан байдаг. 2020 он хүртэл хэрэгжүүлэх энэ төслийн санхүүжилт нь 170 сая рубль. Нефтийн хаягдлыг арилгахдаа  газрын гүн рүү ус шахах замаар нефтийн лаг, хаягдлыг шахаж гаргах технологи хэрэгжүүлнэ гэсэн байна.

Хэвлэлүүдэд мэдээлснээс үзэхэд энэ бохирдол бүр дайны өмнө 1939 оноос л Стеклозаводын районд төмөр замаас холгүй байсан цэргийн зориулалттай нефтийн агуулах хаягдлаас  эхэлсэн юм байна. Дараа нь Сэлэнгэ хүртэл нефть дамжуулах хоолой барьж, Баргун болон Чикойн нефть бааз руу хөлөг онгоцоор нефть хүргэдэг болоход талбай нь улам нэмэгдсэн байна.
Нефть баазаас нефть бүтээгдхүүн байнга урсч алдагдаж байсан нь өнөөдөр ч Сэлэнгэ мөрний баруун эрэгт нуур шиг харагдаж байгаа. 1990-ээд он гэхэд нефть бүтээгдхүүний хаягдал  Сэлэнгэ мөрөн рүү бүр их хурдтайгаар урсан ордог болсон.

Нутгийн иргэд өөрсдөдөө зориулан өөрийн “нефтийн цооног” нээж эндээс шатах тослох материалыг сав саваар нь зөөдөг болж. Энд урсч байгаа нефтээс 3 литрийн сав дүүргэхэд ердөө л нэг минут хангалттай. Энд яг энэ хаягдлын ойролцоох янз бүрийн газраас дээж авч   шинжлэхэд байх ёстойгоос 920 дахин их хортой нөлөөлөл  гарч байгаа юм.

Бохир бас ”цэвэр” цутгал

Энэ олон жилийн туршид нефть бүтээгдхүүний хаягдал, нефтэн нуурыг цэвэрлэх асуудал, үүний эхлэл, явц нь байгаль хамгаалагчид, хяналтын байгууллагуудын анхааралд хэвээр байж, олон олон асуулт дагуулсаар ирсэн. “Московский комсомолец” сонин ч “Экопром”-ын үйл ажиллагаанд хийсэн 2013, 2014 оны шалгалтын дүнг нийтэлж дуулиан болгож байж.

Энэ компанийн цэвэрлэсэн гээд байгаа газрын гүнээс усны дээж авч шинжлэхэд  усан дахь хортой бодисын агууламж нь жирийн л загас агнуурын нормоос гурав дахин их байж “газрын доорхи усны бохирдлыг  цэвэрлэх энэ төсөл тун хангалтгүй байгааг” харуулжээ.

Нөхцөл байдал ийм байгаа талаарх, мэргэжлийн байгууллага,  хуульзүйн дүгнэлт  гарчихаад байхад төслийн захиалагч, удирдагч болох Буриадын Байгалийн нөөцийн  яам ямар ч  реакцгүй өнөө хүрч байна. Нефтийн хаягдлыг цэвэрлэх хор уршгийг арилгах ажлын явцын талаар гаргасан энэ дүгнэлтээс болоод 2012 онд  Буриадын прокурорын газар “Төсөл захиалагч нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан” хэмээн шалгаж Мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлагаар яамны хоёр ч удирдах хүнд  хариуцлага тооцсон гэдэг ч нэрийг нь дурдаагүй өнгөрсөн.

Дам яриагаар бол Байгаль нуурыг хамгаалах холбооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд олон тооны зөрчил гарснаас болоод Буриадын Байгалийн нөөцийн сайд Баир Ангаев хугацаанаасаа өмнө 2014 онд огцорсон гэдэг. Сайдын үүрэг гүйцэтгэгчээр  Александр Лбов томилогдсон юм. Тэгэхээр одоо “Жидийн комбинатын үйл ажиллагааны хор уршгийг арилгах” төслийн хүрээнд суулгац суулгаагүй байхад өгчихсөн өнөөх 25 сая рублийн  талаар түүнээс асуух болж байна. Гэхдээ төслийн  гүйцэтгэгч “Гидроспецстрой” ХХК-нийг үүсгэн байгуулагч буриадын иргэн Шемякин гэгч нь сайдын үүрэг гүйцэтгэгч Лбовын дотны найз, нягт холбоотой нэгэн гэсэн мэдээлэл бас бий.

Энэ бүхнээс үүдээд нэг л зүйл тодорхой харагдаж байна.

Буриад улс өөрөө Байгаль нуурыг бохирдуулах гэж боломжтой бүхий л арга хэрэглэж байна, үүн дотор цэвэрлэх ажлыг чанаргүй, үр дүнгүй хийх, цэвэрлэх байгууламжийн муу ажиллагаа орно. Байгаль нуурт аюултай бодис нийлүүлдэг гол эх үүсвэр нь Улан-Үдэ хот, эндээс цэвэрлээгүй ус, нефтийн хаягдал, лаг, гээд бохир зүйл Байгаль нуур луу цутгасаар байгаа.

Манай хөрш Монгол улс Сэлэнгэ мөрөн түүний цутгал голууд дээр гурван усан цахилгаан станц барих гэж байгаа сургаар хэн хүнгүй л Байгаль нуураа хамгаална гэж хашгиралдаж байна. Гэтэл хариуд нь “Оросууд болохоор нуураа бохирдуулж болдог, монголчууд яагаад болохгүй гэж” гэсэн асуулт тавьж болохгүй гэж үү.

Лавлах

Нээлттэй эх сурвалжид өгүүлснээр бол “Экопром” компани 2005-2006 онд энд үнэлгээ хийхэд “Бурят-Терминал” компанийн нефть баазын нутаг дэвсгэр, яг Сэлэнгэ мөрний эрэг дээр   гүний усан дахь нефтийн хаягдал  5689 шоо метр, цэргийн нефть баазын нутаг дэвсгэрт 12844 шоо метр байжээ. Нефть бүтээгдхүүний хаягдал тархаж бохирдсон талбайн хэмжээ нь 48,715 га газар болж байна. Сэлэнгэ мөрний эрэг дээрх буулгах байгууламжийн орчимд газрын доорхи усанд 22 тонн нефть бүтээгдхүүний хаягдал байгаа гэнэ.

Энэ бүхнээс үзэхэд Сэлэнгэ мөрөн, түүний сав газрын гүнд байгаа бохирдол нь бараг хэдэн сая тонн болох биз. Нефть бүтээгдхүүний хаягдлаас байгаль орчинд үзүүлж байгаа хохирол нь жил бүр 690 орчим сая рублиэр хэмжигдэж байна.
Дөрвөн хавтгай дөрвөлжин км гаруй хэмжээний талбай нефтийн хаягдал, лагаар дээд зэрэг бохирдсоныг “байгаль экологийн онц байдал” гэхээс өөр юу гэхэв.
“2012-2020 онд Байгаль нуурын байгаль орчин, эко системийг хамгаалах” ОХУ-ын Холбооны хөтөлбөр ийм л байдалтай явж байна шүү дээ.

0 Сэтгэгдэл
чорт бабери дурак наху
Вся Россия (ее фондовый рынок) сейчас стоит 276 млрд $, то есть на 15% дешевле, чем Facebook. В 2008 году Газпром стоил 365 млрд $, и его глава под покровительственную улыбку президента пообещал россиянам довести стоимость компании до 1 триллиона через шесть лет. Прошло восемь. В результате сейчас Газпром стоит... 41 млрд $. Для сравнения: компания Apple стоит 619 млрд $. При этом Газпром составляет 22% нашего ВВП, то есть таких компаний у нас по пальцам можно пересчитать. А вот Apple занимает в ВВП США ничтожную долю в 3,2%. В 2013 году Роснефть купила ТНК-ВР за 55 млрд $. И сейчас поглотившая ВР Роснефть стоит... 39 млрд $. Блистательный успех путинских дружков-менеджеров! Путин грезил об удвоении ВВП . Не вышло. Путин возмечтал сделать Россию энергетической сверхдержавой . Результат вышел прямо противоположным от намеченного - если в 1990 году Россия на мировом рынке имела 16% в продаже нефти и 29,7% в продажах газа, то сейчас ее доля составляет 12,6% и 16,7% соответственно. По объему экспорта огромная Россия отстает от крохотной Словакии. Путиноиды грезили стать транспортным мостом между Европой и Азией. В результате ...объем транзитных перевозок по Транссибу сейчас 7 млн тонн в год, а через Суэцкий канал в прошлом году прошло 823 млн тонн грузов. В стране не построено ни одного нового морского порта (в Китае за то же время более 15 портов), а все порты России обрабатывают на 20 25% меньше грузов, чем порт Шанхая. Еще хуже с Северным морским путём, если при Ельцине по нему провозили 460 тыс тонн грузов в год, то в 2015 году - 39 тыс тонн. Неплохой результат, Вова! А где обещанный автомобильно-железнодорожный шелковый путь через Россию? Его нет. Вместо него запущен путь из Китая в Европу в обход России - через Азербайджан, Грузию и пр. Автомобильных дорог сейчас строится в 4 раза меньше, чем при позднем Ельцине. Россия единственная в мире страна, где высокоскоростные поезда умудрились поставить на построенную еще в 1970-е годы железнодорожную колею, в то время как нормальные новые ветки для них остаются в проекте . ...в стране не появилось ни одного нового аэропорта, в то время как для обслуживания пассажиров, следующих из Европы в Азию, в Дубае построен крупнейший авиационный узел мира, через который в 2015 году прошло 75 млн человек. Турецкие авиалинии , наряду с Emirates, Etihad, Qatar, на деле создали европейско-азиатский мост, о котором путиноиды только пиздели. Вся Россия (ее фондовый рынок) сейчас стоит 276 млрд $, то есть на 15% дешевле, чем Facebook. ...возникает странное ощущение тупиковости: в эпоху, когда 61% всего мирового производства товаров и услуг сосредоточен в регионах, отстоящих от океанского побережья менее чем на 100 миль, а облик XXI века будут задавать Трансатлантическое и Транстихоокенское торговые партнерства, Россия сумела собрать вокруг себя только те страны СНГ, которые вообще не имеют выхода к океану.
Байгаль нуураа аврах! Путин захидал бичнэ ээ.
Хамгийн их уншсан