Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Содномпилжээ: 2020 оны олимпод оролцож алтан медаль авахыг хүсч байна


Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XV паралимпын наадмын пауэрлифтингийн 88 кг-ын жинд өрсөлдөн хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээ түүнтэй цуг хүрэл медаль хүртээд ирсэн Б.Ууганхүүд Дорноговь аймгийн удирдлагууд хоёр өрөө байр бэлэглэсний дараа өөрийн фэйсбүүк хуудаснаа “Явсан, авсан хүмүүс байртай боллоо, байрандаа орлоо гэж байна. Яамаар ч юм дээ” хэмээн бичсэн үг нь олон хүнийг эмзэглүүлсэн. Тиймээс Гиймаажавын Дамбадаржаа гэх залуу түүнийг байртай болгохоор “Ард түмний бэлэг аян”-ыг санаачилж, удахгүй будаг нь ханхалсан шинэхэн бидний сэтгэлийн бэлэг өглөгөөр бүтсэн байр түүнийх болно хэмээж байсан юм. Үүний дараахан буюу хоёр хоногийн өмнө Ө.Болдсайхан захиралтай “Энсада Холдинг” компаниас Э.Содномпилжээд “Алтай” хотхонд байрлах хоёр өрөө байр бэлэглэх болсноо дуулгаж байсан бол өчигдөр түлхүүрийг нь гардуулан өгөв. Энэ үеэр тус компанийн захирал Ө.Болдсайхан Э.Содномпилжээг “Токио-2020” паралимпод түрүүлбэл гурван өрөө байр бэлэглэхээ амласан юм.
Өчигдөр будаг нь ханхалсан байрандаа хадаг уясан түүнтэй баярын сэтгэгдлээс нь хуваалцсанаа хүргэе.

-Хүсэн хүлээсэн байраа авсанд тань баяр хүргэе?
-Сэтгэл хөдлөөд юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. “Энсада Холдинг” компанийн захирал Ө.Болдсайхан ахад болон “Ард түмний бэлэг аян”-ыг санаачилсан Г.Дамбадаржаа нарт үнэхээр их баярлалаа. Ээж бид хоёр 20 жил байртай болохыг мөрөөдсөн. Мөрөөдлийн байрандаа ийм хурдан орно гэж санасангүй. Олны хүч оломгүй далай гэдгийг мэдэрлээ. Та бүхнийхээ тус дэмээр байртай боллоо. Ингэснээр амьдрал маань нэг шатаар ахилаа. Одоо болж өгвөл 2020 оны олимпод оролцож алтан медаль авахаас гадна дэлхийн рекордыг эвдэх хүсэл зорилготой байна. Тиймдээ ч бэлтгэл сургуулилтаа чамбайруулж байгаа.

-Танд Орхон аймгийн Засаг дарга байр өгөхөөр болсон гэсэн үү?
-Миний хувьд Эрдэнэт хотын хүндэт иргэн болсон. Орхон аймгийн Засаг дарга Батлут намайг хүлээж авч уулзахдаа нэг өрөө байр бэлэглэхээр болсноо хэлсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан