Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятад Америк хоёрыг дайтуулах гэж яарав

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте Японд хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд Америк ба Хятад хоёрын дайтах магадлал өдөр ирэх тусам нэмэгдэж байна гэсэн мэдэгдэл хийжээ.

Тэрээр Японы парламентын хэсэг гишүүнтэй уулзан үг хэлэхдээ “Хятад улам хүчирхэг болох үед АНУ-тай дайтах магадлал үүснэ. Ийм тохиолдолд манай улс нь АНУ ба Японы талд байна. Бид Хятадын хувьд нэгдмэл байры суурьтай болохоор бүх хүчин чармайлтаа нэгтгэх ёстой” гэжээ.

Дутерте нь Токиод ирэхээсээ өмнө Бээжинд айлчилж Хятадын удирдлагатай тун ашигтай олон гэрээ байгуулсан юм. Тэр үеэр Дутерте нь АНУ-ыг буруутгаж, шүүмжилсэн олон мэдэгдэл хийж дуулиан тарьж байв. Тухайлбал, АНУ-д баяртай гэж хэлээд цэргийн хамтын ажиллагааны талаарх гэрээгээ цуцлах цаг ирсэн, одоо Бээжин, Москва хоёр Филиппинд цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэх цаг болсон гэсэн утгатай мэдэгдэл хийсэн.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас эхлээд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүртэл таалагдаагүй болгоныг “гөлөг”, “биеэ үнэлэгчийн хүүхэд” гэх мэт зохисгүй үгээр дайрч доромжилдог  Дутерте нь шаардлагатай гэж үзвэл шарваж, зусардаж чаддаг нэгэн гэдгийг эдгээр мэдэгдэл харуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан