Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алтай ятга, Аху их ятга марканд мөнхөрлөө


Алтай ятга, Аху их ятгыг сэргээх, нутагшуулах, хөгжүүлэх гэж хичнээн их хугацааг барав даа. Үр дүн хэдий амжилттай ч тийм хэмжээний бэрхшээлүүдийг сөрж зүтгэсээр, сөрөг пиаранд сөгдөж өндийсөөр өнөөдөр та бүхний өмнө дахин нэг шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Энэхүү маркийн нээлт ирэх долоо хоногт тов нь гарна. Ямартай ч болох ёстой зүйл болдогоороо болох тул та бүхэнд тодорхой мэдээллийг хүргэж байна.

Өөр хоорондоо бие биенийгээ даллан дуудсан Аху ятга болон Алтай ятгыг урласан хоёр урлаачаа та бүхнийхээ өмнө дахин дахин алдаршуулан танилцуулъя.

Алтай ятгыг өгөгдсөн зураг төслийн дагуу ур гарган урлаж бүтээсэн хөгжим урлаач П. Байгалжав ах болон Аху их ятгыг урласан Л. Дэмчиггарав ахдаа маш их баярлалаа.

Бас ШУА-ын Археологийн Хүрээлэнгийн нийт эрдэмтэн судлаач болон Tsagaan Turbat, Dunburee Batsukh нартаа гүнээ хүндэтгэн мэхийе. Та бүхний олсон ширхэг эд өлгийн зүйлсийн үнэ цэнэ өнөөдрийн цаг хугацаа болон мөнгөөр үл хэмжигдэх тул та бүхнийхээ бүтээсэн их үйл бүхнийг шүтэн биширч байна. Хамтран зүтгэсэн дүү Жамсранжавын Лувсандорж, Алтай хамтлагийнхандаа болон хайрт ханьдаа баярлалаа. Мөн бидний үйл ажиллагааг дэмжиж ажилласан Монгол Уламжлалын Академи, Монгол Костюмс Төв болон захирал Suvd Banzragch эгчдээ маш их баярлалаа.

Бас нэгэн таатай мэдээлэл хүргэмээр байна. Алтан намар - 2016 хөгжмийн наадмын том хэлбэрийн бүтээлд хөгжмийн зохиолч Ш. Өлзийбаяр "Алтай их ятга болон Аху ятга, симфони найрал хөгжимд зориулсан концерт"-ны бүтээлээр оролцож байгаа. Жинхэнэ түүх одоо л бичигдэж байна. Биднийг Германаас ирхэд энэ бүх зүйл байхгүй байсан бол бид түүнийг бүтээж чадлаа. Энэ бол хамгийн гайхалтай сэтгэлийн баяр бахдал гэж бодож байна. Та бүхэн Аху их ятга болон Алтай их ятганд зориулсан энэ сайхан бүтээлийг 10 сарын 29-ны 19 цагаас Улсын Филармонид болох Алтан намар хөгжмийн наадмын хаалтаас үзэж сонирхоорой.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан