Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх биш хэн нэгэнд үүрүүлэх гэж байна


Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат хоёр хоногийн өмнө хэвлэлийн хурал зарлаж ардчиллын анхдагч С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөж дууссан шүүхэд шилжүүлнэ гэж мэдэгдээд нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж шалгаж байгаагаа мэдэгдсэн.
Харин өнөөдөр С.Зориг агсныг хөнөөсөн  хэрэгт сэжиглэн хорьж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн өнөөдөр олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. Энэ  хэвлэлийн бага хуралд Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, түүний гэргий, мөн Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат нар оролцож Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг  өнгөрөгч 2015 онд энэ хэрэгт сэжиглэн хорьсон гэж мэдээллээ эхэлсэн юм.

Л.Жавзмаа /Б.Содномдаржаагийн ээж/ :Хүүгээ энэ хэрэгт
холбоогүй гэдгийг би гэрчилнэ


-Манайх  сүү, ногооны фермерийн аж ахуй эрхэлж амьдардаг. Хүү маань фермерийн ажлын гол эзэн нь байсан.
С.Зориг агсан амиа алдсан 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бол хадлан тариалан, мал аж ахуй эрхэлдэг хүний хувьд ид ажлын үе. Орон байраа засах, тариа ногоогоо хураах үеэр хүү маань аавтайгаа тракторт өвс ачаад явж байсан. Тэднийгээ ирэхэд нь будаатай цай чанаад, хэдэн хүүхдээ тойруулаад сууж байсан тэр өдрийг би маш тод санаж байна. Хүүгээ энэ хэрэгт холбоогүй гэдгийг би гэрчилнэ, би өмгөөлнө. Миний хүү энэ өдөр гэртээ байсан.

Харин  2014 оны хагасаас миний хүүгийн утсанд “Чамайг хорино, чи Зоригийн хэрэгт холбоотой биз дээ. Чамтай хамт би С.Зоригийг алсан. Чи хүлээнэ биз дээ” гэсэн мессежүүд ирснийг цуглуулаад байтал 28 хуудас болсон. Ингээд бид түүнийг хэвлүүлж, хууль хяналтын байгууллагад өгсөн. Хуулийнхан гэтэл түүнийг тоогоогүй. Удалгүй бид манай хамар хашааны айл байсан, хүн мөчилж хөнөөсөн хэргээр шоронд хоригдсон Амгаланбаатар гэх залуу хүү рүү маань ингэж мессеж бичээд байсныг олж мэдсэн.

2015 оны наймдугаар сарын 31-нд хүүг хашаандаа явж байтал хар хувцастай, маск зүүсэн хүмүүс ирээд баривчилж авч явсан. Хаашаа гэдгийг нь мэдээгүй. Тагнуулын байгууллага, хорих ангиас сураглаад хүүгээ олоогүй. Гэтэл дөрөв хоногийн дараа 461 дүгээр ангид хүүг хорьсон байсан. Би хүүтэйгээ уулзахаар гурван сар хөөцөлдөөд чадаагүй.
Энэ бүхнээс харахад, миний хүүг шоронд хоригдсон Амгаланбаатар гэх залуутай холбож, тэр залуугаар бамбай болгон, С.Зоригийн хэрэгт холбон шалгаж байна,  тэр аймшигт хэргийг тохох  гэж байна бид үзэж байгаа.

Т.Хүрэлбат: /Т.Чимгээгийн ах/: Хэргийг илрүүлэх бус
хэн нэгэнд үүрүүлэх процесс явж байна

Амгаланбаатар гэх хүнийг манай дүү Чимгээгийн нөхрийн талын өвгөн, хөгшин хоёр өргөж авсан байдаг. Ингээд хүн амины хэргээр 20 гаруй жилийн ял авч, шоронд орсныхоо дараагаас манай дүү Чимгээ рүү дарамталсан мессеж бичдэг болсон юм билээ. Гэтэл өнгөрсөн жил дүүг маань тагнуулынхан баривчилж, авч явсан. 2015 оны наймдугаар сард Эрдэнэтэд ажилтай явж байхад нь баривчилсан. Гурав хоногийн хугацаанд таг чиг байсны эцэст тагнуулынхан авч явсан гэсэн мэдээлэл ирсэн. Бидний мэдэж буйгаар дүүг маань тэр Амгаланбаатар гэж хүний гүтгэлгээр энэ хэрэгт хүчээр холбогдуулж байгаа бололтой. Манай дүү бага насны гурван хүүхэдтэй, ийм хүн хүн алах уу.

Хараад байхаар хэргийг илрүүлэх бус, хэн нэгэнд үүрүүлэх гэсэн процесс явж байна. Тэгэх тэгэхдээ хэргийг ядарсан бидэнд үүрүүлж, ямар нэгэн аргаар хаах сонирхол хэн нэгэн эрх мэдэлтэй хүнд байна. Миний ээж 75 настай хөгшин бий. Дорноговь аймагт амьдардаг. Энэ хөгшний гэрийг нэгжих гэж л дөрвөн том хар машинтай, 20 орчим залуус очсон байна. Ганцхан шовгор гэрт хэдэн хүн хэрхэн аж төрж буйг тагнуулынхан өөрсдөө хангалттай мэднэ. Тэгэхээр зүгээр л айлгаж, ичээж, дарамталж асуудлыг шийдэх гэж байгаа байдал шууд харагдаж байгаа. Одоо манай дүүгийн ар гэрийнхэн, Содномдаржаагийн  талынхны утсыг байнга чагнаж, машин тэрэг үргэлж дагаж явдаг болсон. Энэ бүхэн хэрээс хэтэрч байна гэлээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан