Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таван жилийн дараа гэхэд зэрлэг амьтад үлэг гүрвэл шиг мөхөж үгүй болно


2020 он гэхэд манай дэлхий дээрх амьд амьтдын гуравны хоёр нь устаж үгүй болох аюул нүүрлэж байна гэж Лондонгийн амьтны нийгэмлэг болон WWF үзэж аюулын харанга дэлдэж байна. Тэд 1970-2020 оны хоорондох үеийн  амьтны аймгийн байдлыг судлаад энэ хугацаанд дэлхийн зэрлэг амьтдын 67 хувь нь устаж үгүй болсон гэдэг баримт дээрээс үндэслэн ийм дүгнэлтэд хүрсэн байна хэмээн The Independent хэвлэлд бичжээ.

Энэ хурд бол ерийн байгаль дээрх үхэл хорогдолтой харьцуулахад 100 дахин их хурдтай гэдгийг тэмдэглээд энэ нь үлэг гүрвэлийн мөхөлтэй дүйцэж байна гэжээ. Ялгаа нь ганцхан үлэг гүрвэлийн мөхлийн шалтгаан нь сүүлт од байсан бол өнөөгийн амьтдын энэ мөхөл нь хүний үйл ажиллагаатай холбоотой гэсэн байна.

Хүний үйл ажиллагаа нь байгаль цаг уурын өөрчлөлт, байгалийн сүйрэл, өлсгөлөн, халдварт өвчин зэргийг дагуулж байгаа. Ийм учраас дэлхийн улс орнуудын засгийн газрууд зэрлэг байгалийг хамгаалахын тулд хамтран ажиллах шаардлагтай гэж дэлхийн зэрлэг байгалийн сан WWF-ийн төлөөлөгчид үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан