Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

50 жилийн өмнө сураггүй болсон хиймэл дагуулаас дохио иржээ


Бүр 1967 онд сураггүй болсон хиймэл дагуулаас эрдэмтэд гэнэт дохио хүлээн авчээ. Массачусетын их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн LES1 хиймэл дагуулыг бүр алга болсонд тооцож байсан юм байна. Харин орон орны радио сонирхогчид түүний дохиог хүлээн авахаар оролдож байжээ. Хамгийн анх 2013 онд британийн радио одон оронч Фил Уильямс 237 МГц-ийн үелзэл дээр хүлээн авчээ. Тэрээр удаан хугацааны туршид хүлээн авсан мэдээллээ тайлах, эх сурвалжийг нь тогтоох  гэж оролдсон ч хиймэл дагуул дахиад чимээгүй болжээ. Гэтэл тэр хиймэл дагуул үнэхээр амьд байж үе үе мэдээлэл нь орж ирэх болж. Үүнийг хиймэл дагуулын нарны зай хураагуур нь  нарны тусгалд зөв өнцгөөр байрлах үед доторхи цахилгаан нь ажиллаж мэдээлэл илгээж байна гэж үзжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан