Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Оюутолгойн удирдлагууд болон ТУЗ-д үүрэг өгчээ


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Оюутолгойн уурхайн үйл ажиллагаатай танилц­сан. Ингэхдээ тэрээр “Эрдэ­нэс Оюутолгой”, “Оюутолгой” компанийн ТУЗ болон удирдлагуудад дараахь үүргийг өглөө. Үүнд:

1.  Оюутолгойн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Иймд компанийн засаглал, гүйцэтгэх удирдлагын түвшинд 34 хувьдаа ногдох эрх мэдлийг Монголын талд эдлүүлэх боломжоор хангах,

2.  Компанийн ашиг, алдагд­лын алинд нь ч Монгол Улсын Засгийн газар 34 хувьдаа ногдох ха­риуцлагаа хүлээж байгаа. Компанийн гадаад, дотоод ху­далдан авалт болон ханган ний­лүүлэлт ялангуяа, компанийн санхүүгийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар 34 хувьдаа ногдох хяналтын эрх мэдлээ бодитой хэрэгжүүлж эхлэх,

3.  Оюутолгой төслийн бү­тээн байгуулалтад олон монгол залуусыг ажиллуулж гэрээний үүргээ биелүүлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үйлдвэр цаашдаа урт хугацаанд олон жил ажиллах учраас ажилчдынхаа нийгмийн асуудалд одооноос онцгой анхаарч эхлэх хэрэгтэй. Ажилчдаа олон жилийн турш онгоцоор нааш цааш нь зөөлөө. Үйлдвэр дагасан хот биш юмаа гэхэд Оюутолгойн ажилчдын орон сууцны хотхоныг орон нутагтаа байгуулж гэр бүлээрээ байнга орших суух орчныг бүрдүүлэх ёстой. Монгол Улсын хувьд Оюутолгойн ажилчид нь Оюутолгойн ашигт малтмалаасаа үнэ цэнэтэй баялаг гэдгийг хаана хаанаа ойлгох ёстой.

4.  Оюутолгой бол дэлхийн хэмжээ­ний том орд. Тийм ордын уурхай нь ч, үйлдвэр нь дэлхийн хэмжээний стандарт бүхий тохижилттой байх ёстой. Иймд уурхайн орчны тохижилтыг сайжруулах хэрэгтэй гэв.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдгээр дөрвөн чиглэлийн үүргийг Оюутолгой компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагуудад өгч, ямар арга хэмжээ авснаа болон хэрэгжилтийг  жил бүр Ерөнхий сайдын төвшинд танилцуулж байхыг үүрэг болгожээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан