Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн олон хувь хэвлэгдэж, хамгийн их уншигдсан номууд

Ном гэдэг соёлын үнэт өв, энэ ч хэрээрээ хэдий л олон хүнд хүрч уншигдаж байна тэр эхэрээрээ хүн төрөлхтнийг соён гэгээрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулдаг. Хэдэн хувиар хэвлэгдэж, хэдий хувиар худаалагдсанаар энэ судалгааг гаргаж.

1.    Библи  3,9 тэрбум хувиар хэвлэгдсэн

Энэ бол христийн шашинтны гол үзэл суртал, хуучин гэрээ, шинэ гэрээ гээд нэрл гарсан үзэл суртал. Өнгөрсөн 16 зууны туршид нийтдээ 16 ном гаргасан байдаг юм байна. Хамгийн анх Библийн судар 1538 онд хэвлэгпэж байсан юм байна. Өнөөдөр энэ ном манай гариг дээр хамгийн олон хуваир хэвлэгдэн гарсан ном болж байна.

2.    Мао Зедуны улаан ном 820 сая хэвлэгдэж тарсан

Хятадын их удирдагч асан Мао Зедуны хэлсэн үгийн энэ номыг хятадад хамгийн анх 1966 онд хэвлэн гаргасан. Хятадын иргэдийн халаасан багтахаарх хавлэсэн энэ ном, БНХАУ-ын гол үзэл суцртал болж хэдэн зуун саяар хэвлэгдэн манай гаригийн хамгийн ихээр түгсэн ном болж чадсан. Өнөөдөр хятадад энэ номыг албан ёсоор судалж уншихыг хориглосон ч алдартай хэвээр байгаа юм.

3.    Жон Роулингийн “Харри Потер”-ыг 400 сая хэвлэсэн


Британийн зохиолч, киноны продюссер энэ хүний ном олон хувь нэвлэгдэж гарсан тоогоороо аргагүй тэргүүлж байна. Номын дэлгүүрүүдийн лангуунаас хамгийн их гүйлгээтэй, үүнээс сэдэвлэн бүтээсэн кино нь хамгийн үзэгчтэй хэвээр байгаа нь энэ. Зохиолч Роулинг энэ зохиолынхоо сэдвээр хийж байгаа сүүлийн хоёр киноныхоо продюссэрийн багрт орж ажиллана гэдгээ зарлажээ.

4. Жон Рональд Руэлийн  “Бөгжний эзэн” 103 сая хэвлэгдсэн

Английн зохиолч Ж.Р.Р.Толкины уран зөгнөлт “Бөгжний эзэн” роман гурван хэсэгтэй. “Бөгний ахан дүүс”, “Хоёр хэрэм”, Хаан эргэж ирсэн нь”. Энэ ном кино болж гарсан нь ч хамгийн их үзэгчтэй киноны тоонд багтсаар байгаа.

5.Пауло Коэлийн  “Алхимич” 65 сая хэвлэгдсэн


Зохиолч Пауло Коэльогийн энэ роман 1988 онд гараад дэлхийн 117 орны 67 хэлээр  хэвлэгдэж нийтдээ 65 сая хувиар хэвлэгджээ.

6. Дэн Брауны “да Винчигийн түлхүүр” 57 сая

Америкийн зохиолч Дэн Брауны анх 2003 оны дөрөвдүгээр сард Doubleday Group хэвлэлийн газарт хэвлүүлсэн энэ ном тэр дороо л  нэрд гарч дэлхийн 44 хэлээр хэвлэгдэж, кино болон дэлгэцэнд гарч од болж байлаа.

7. Стефани Майерын “Бүрэнхий-Сага”  43 сая

“Бүрэний” цуврал зохиолоороо нэрд гарсан Америкийн зохиолч Стефани Морган Майерын энэ цуврал ном дэлхийн 37 орны хэлээр 85 сая хувиар тархаж залуучуудын хамгийн уших дуртай ном болсон. Цус сорогчид дурласан Белла Свон бүсгүйн түүх 2010 онд гэхэд л 116 сая хувиар хэвлэгдэж байжээ.
 
8. Маргарет Митчелийн “Салхинд хийсэгч” 33  сая

Америкийн зохиолч Маргаретт Митчелл америкт иргэний дайны үед 1860-аад онд болж байсан үйл явдлаас сэдэвлэж 1936 онд зохиосон энэ ном тэр жилээ л нэг сая хувиар хэвлэгдэн уншигчдад хүрч байжээ. Тэр жилээ энэ зохиолоор кино хийж байж.Зохиолч энэ номоороо 1937 онд Пулитцеровын шагнал хүртэж байжээ.

9. Наполеон Хиллын  “Бод, баяж”, 30 сая хувь

Америкийн зохиолч, сэтгүүлч, сэтгэл зүйч, Наполеон Хиллийн энэ ном анх 1937 онд хэвлэгдсэн юм байна. Яаж баян  болох вэ гэдгийг өгүүлсэн энэ ном үнэхээр амжилт олж чадсан.

10. Габриэль Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал” 30 сая

Колумбын зохиолч Габриэль Гарсиа Маркесын энэ ном анх Буэнос-Айрест 1967 онд 8000 хувь хэвлэгдэж байжээ. Гэтэл өнөөдөр дэлхийн 35  хэлээр 30 сая хувиар хэвлэгдээд байна.

11.Агата Кристийн  “Арван негр” 100 сая хувь

АНУ-ын The Saturday Evening Post сэтгүүлд 1939 оны долдугаар сард, яг үүнтэй зэрэгцээд  Их Британийн Daily Express сэтгүүлд энэ номыг цувралаар нийтэлж эхэлжээ. Харин Их Британид 1940 оны нэгдүгээр сард л тусад нь ном болгон хэвлэж байжээ. Тэгэхэд ердөө британийн ханшаар 2 ам.долларын үнэтэй гарч байсан гэдэг.

0 Сэтгэгдэл
mao zi dunii ulaan nom 5 terbum hewlegdsen shuu
Хамгийн их уншсан