Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаарын тээврийн салбарын олон улсын нислэгийн үйлчилгээний чанарын өнөөгийн байдал


Өнөөгийн байдлаар Монголын агаарын тээврийн салбарын хэмжээнд монголын болон гадаадын агаарын тээврийн арваад компани зах зээлд өрсөлдөж байна. 2016 оны 6-р сард БНСУ-ын Эйр Бусан компани Бусан-Улаанбаатар чиглэлд шинэ нислэг нээжээ. 2017 оноос Төв аймгийн Хөшигийн хөндийд олон улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтанд орсоноор монголын агаарын тээврийн салбарт шинээр нэвтрэн орогсод нэмэгдэх төлөвтэй байна. Энэхүү өрсөлдөөнт орчинд хэрэглэгчдэд чанартай, тогтвортой үйлчилгээ үзүүлж чаддаг компани урт хугацаанд өрсөлдөх чадвартай, цаашид зах зээлд тэргүүлэгчийн байр суурийг эзлэх болно.

Монгол улсын хэмжээнд 2015 онд олон улсын чиглэлд 765,924 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оноос 0.2 хувиар өссөн байна. 2015 онд олон улсын нислэгийн зорчигчийн тооны өсөлтийн хувьд   Корэйн Эйр 13.5%,  Аэрофлот 7.3%, Туркиш эйрланс 4.5%, МИАТ ТӨХК нь 4.2 хувийн өсөлттэй байсан бол Эйр чайна 2.3 хувийн бууралттай байжээ. 2015 оны байдлаар үндэсний тээвэрлэгч МИАТ компани олон улсын нислэгийн нийт зах зээлд 52 хувийг эзэлж байгаа боловч тухайн өрсөлдөж буй олон улсын чиглэлүүдэд тухайлбал Москвагийн чиглэлд 23%, Сөүлийн  чиглэлд 48%-ийг тус тус эзэлжээ.

Агаарын тээврийн салбарт өрсөлдөөн нэмэгдэж буй нөхцөлд агаарын тээврийн компаниудад өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, зах зээлд эзлэх хувиа өсгөх, хадгалахын тулд үйлчилгээгэээр өрсөлдөх асуудал тулгамдаж байна.
Агаарын тээврийн салбарт агаарын тээврийн компаниудын үйлчилгээний чанарыг харьцуулан судлахдаа өөр өөрийн онцлог бүхий судалгааны аргыг хэрэглэж байна. Гадаад улсуудад агаарын тээврийн компаниудын үйлчилгээний чанарын харьцуулсан судалгаа 2000 оноос хойш идэвхитэй хийгдэж эхэлсэн бөгөөд уламжлалт SERVQUAL загвар болон түүний сайжруулсан хувилбаруудыг хэрэглэсэн байна. Сүүлийн үеийн чиг хандлага гэвэл бенчмаркинг аргыг АНУ-ын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй агаарын тээврийн компаниудын хэмжээнд хийжээ.

Ийнхүү гадаадын судлаачид олон улсын нислэгийн агаарын тээврийн компаниудын үйлчилгээний чанарыг хэмжихдээ олон улсад өргөн дэлгэрсэн загваруудыг хэрэглэж байгаа учир Монголд үйл ажиллагаа явуулж буй агаарын тээврийн компаниудын үйлчилгээний чанарыг хэмжихдээ агаарын тээврийн салбарын онцлогт тохируулсан SERVQUAL загварыг ашиглав.Үйлчилгээний чанарыг хэмжих SERVQUAL загвар нь үйлчилгээний байгууллагуудын үйлчилгээний үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг үйлчлүүлэгчдийн үнэлгээгээр хэмждэг байна.

Үйлчилгээний байгууллагын хэрэглэж буй тоног төхөөрөмж, үйлчилгээний ажилтнуудын харагдах байдал зэрэг үйлчилгээг бодитойгоор мэдрэх боломжтой биет зүйлс, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны найдвартай байдал, үйлчилгээний ажилтнуудын зан төлөв, харилцааны ур чадварыг шалгах ажилтнуудын найрсаг байдал, итгэл төрүүлэх байдал, үйлчлүүлэгчдээ анхаарал халамжтай хандаж байгааг шалгах 5 бүлэг, 23 асуултаар үйлчилгээний чанарыг хэмжихдээ агаарын тээврээр үйлчлүүлэгчдээс санал асуулгаар 1-5 оноогоор дүгнүүлэв. Үйлчлүүлэгчдийн төсөөлж байсан үйлчилгээний үнэлгээ болон бодитоор авсан үйлчилгээний үнэлгээний зөрүүгээрүйлчилгээний чанарыг хэмжсэн болно. Олон улсын нислэгийн үйлчилгээний чанарын байдлыг 5 бүлэг 23 үзүүлэлтээр хүснэгтээр харуулав.

Хүснэгт 1 Олон улсын нислэгийн үйлчилгээний чанарын байдал

Үйлчилгээний чанарыг байдлыг илүү нарийвчлан тодорхойлохын тулд үйлчилгээний чанарын үнэлгээгээр хамгийн сайн болон хамгийн муу 5 үзүүлэлтүүдийг тодруулан харууллаа.

Олон улсын нислэгийн үйлчилгээний чанарын үзүүлэлтүүдийн үнэлгээний эзэлсэн байрнаас харахад агаарын тээврийн салбарын ажилтнуудын үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг ойлгох үзүүлэлтийн үйлчилгээний чанар хамгийн их доголдолтой гарчээ. Мөн ажилтнуудын зан төлөв, харилцааны ур чадвартай холбоотой үзүүлэлтүүдийн үйлчилгээний чанар муу гарсан байна.

Хүснэгт 2 Олон улсын нислэгийн үйлчилгээний чанарын үнэлгээний байдал

Эндээс үзэхэд олон улсын нислэгээр үйлчлүүлэгчид нь хэрэгцээ шаардлагыг ойлгодог, зан харилцаа сайтай, түргэн шуурхай үйлчилдэг байхыг хүсэж байгаа учраас үйлчлүүлэгчдийн хүлээлтэд нийцүүлэх арга хэмжээг авч  хэрэгжүүлэхийн тулд агаарын тээврийн компаниуд болон төрийн байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай.

Цаашид олон улсын нислэгийн үйлчилгээний чанар сайн, үйлчлүүлэгчдийн хүлээлтэд нийцэж буй үйлчилгээний чанарын үзүүлэлтүүд нь ажилтнуудын гадаад үзэмж, цэвэр цэмцгэр байдал, нислэгийн үеийн сонин сэтгүүлийн төрөл, хүрэлцээ, цаг баримтлал, хамгийн сүүлийн үеийн агаарын хөлөг, үйлчилгээний цагийн хуваарийн тохиромжтой байдал байлаа. Иймд үйлчилгээний сайн гарсан эдгээр үзүүлэлтүүдийн хүрсэн сайн түвшинг хадгалах, түүнийг улам сайжруулах, цаашид үйлчилгээний сайн жишиг болгон баталгаажуулах хэрэгтэй байна.

СЭЗИС-ийн магистрант Б.Гүрбадам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан