Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын сагсчид Австралийн багтай тоглоно


БНХАУ-ын Шиамень хотод болж байгаа 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөж, Монголын баг шөвгийн наймд шалгарсан сайхан мэдээтэй байгаа билээ.

Манай баг "B" хэсэгт БНХАУ, Тайланд, Унгар, Малайзтай өрсөлдөж, хэсгээсээ хоёроор гарч чадсан юм. Эхний өдөр манай баг, Хятад болон Малайзын багийг хожсон. Харин тэмцээний хоёр дахь өдөр Тайландын шигшээ багийг 21:15-аар хожсон бол хэсгийн сүүлчийн тоглолтоо Унгарын багтай хийж, 15:10-аар хожигдсон байна. Ингээд хагас шигшээд шалгарахын төлөө Австралийн багтай өрсөлдөнө. Хэрвээ хожиж чадвал хагас шигшээд Лебон болон Тайландын нэгдүгээр багийн аль хожсонтой нь тоглох юм.

0 Сэтгэгдэл
амжилт хүсье
Хамгийн их уншсан