Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн шүүхэд Ц.Нямдорж ялагдаж, Х.Баттулгаас уучлал гуйхаар боллоо


УИХ-ын гишүүн Х.Баттулга, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарын асуудлаар нийслэлийн шүүх өнгөрсөн баасан гаригт хуралдаж шийдвэр гаргажээ.
Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2012 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хэвлэлийн бага хурал болон “Сайд ба сэтгүүлч” ярилцлагад орохдоо ЗТБХБ-ын сайд асан УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан тухай гүтгэлгийн чанартай мэдээлэл тараасан. Энэхүү мэдээлэл нь илт худал хуурмаг, гүтгэлгийн чанартай байсан тул ЗТБХБ-ын сайд асан УИХ-ын гишүүн Х.Баттулга нэр төрөө сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасны дагуу тус дүүргийн шүүх Х.Баттулгын нэр төрийг сэргээсэн шийдвэр гаргаж, Ц.Нямдоржид хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхыг даалгасан юм. Гэтэл Ц.Нямдорж нь тус дүүргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан боловч шүүх түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, Х.Баттулгын нэр төрийг сэргээсэн өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байна.

0 Сэтгэгдэл
mengtei huvalz hun gutgeheesee ichdeggui teged bas huuli zuin said bsan gej bgaa iimerhuu huvalznuud tur bgaa yum chin yaj MONGOL hugjuhvdee
Хамгийн их уншсан