Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далай лам АНУ-д очиж Трамптай уулзана


Бурхны шашны тэргүүн, дээрхийн гэгээн Далай лам АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трампыг тангаргаа өргөсний нь дараа очиж уулзана гэдгээ Монгол Улсад айлчлах үеэрээ мэдэгдлээ.
“АНУ-д айлчлахад тодорхой бэрхшээл байгаа ч гэсэн би очиж шинэ Ерөнхийлөгчтэй уулзах болно” гэж түүний мэдэгдсэнийг Reuters агентлаг дамжуулсан байна.

Далай лам АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд “Нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлынхаа үеэр өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, илүү их чөлөөтэй байсан. Соногдсоныхоо дараа харин өмнө ярьж байсан шигээ илүү их хариуцлага хүлээх болно” гэсэн юм.

АНУ-ын одоогийнЕрөнхийлөгч Барак Обама дээрхийн гэгээн Далай ламтай дөрвөн удаа уулзсан юм. Хамгийн сүүлд энэ оны зургадугаар сард уулзсан. Энэ бүхэнд АНУ-ын төрийн тэргүүн, Далай ламтай уулзаж байгаа нь хоёр орны харилцааг түвэгтэй болгож байна гэж БНХАУ-ын Засгийн газар  мэдэгдсээр байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан