Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Айшолпан киноныхоо нээлтэд оролцохоор Дубайг зорилоо


Айшолпан охин гэр бүлээрээ Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубайг зорилоо. Түүний амьдралаас сэдэвлэсэн хүүхэлдэйн киног АНУ-ын уран бүтээлчид хийсэн бөгөөд энэхүү киноны нээлтэд оролцохоор ийнхүү Дубайд очиж байгаа аж.

Н.Айшолпан охиныг 13 настай байхад нь анх Изралийн гэрэл зурагчин Ашер Свиденский Баян-Өлгийн хязгаарт зочлохдоо гэрэл зургийг нь дарж сурвалжлага хийн “BBC” агентлагийн цахим хуудаснаа гаргаж байсан юм.

Түүний эрэлхэг байдал нь анхаарал татаж ийн фото сурвалжлага хийсэн гэдэг. Улмаар энэ нь АНУ-д энэ оны эхээр “The Eagle Huntress” хэмээх Н.Айшолпаны тухай баримтат киног бүтээхэд хүргэсэн түүхтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан