Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иранд 134 настай хүн амьдарч байгааг сая мэджээ


Иран улс энэ намар хүн амын тооллого явуулснаар 1882 онд төрсөн эрэгтэй амьд сэрхүүн байгааг олж мэдсэн байна. Өдгөө 134 настай Ахмад Суфи манай гариг дээрх хамгийн өндөр настай хүмүүсийн жагсаалтад Индонезийн 145 настай Содимежогийн дараа хоёрдугаарт бичигдэх болж  байна.
Ахмад Суфигаас өмнө Ираны хамгийн өндөр настай хүн нь Камьяранагийн 130 настай нэгэн эрэгтэй байсан юм.

Суфи өвгөн өөрийн гэсэн хүүхэдгүй ч өргөж авсан дөрвөн хүүхэдтэй, тэд нь  болон төрөл төрөгсөд нь Суфи өвөөг их эелдэг, нөхөрсөг хүн гээд хамгийн сонин нь өвөө өнөө хүртэл ямар нэгэн өвчин хуучгүй, эрүүл мэндээр сайн гэж ярьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан