Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Даваацэрэнг Орхон аймгийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөв


Орхон аймаг, Эрдэнэт хотын бүтээн байгуулалт, Нийгэм эдийн засгийн хөгжилд   оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж, Орхон аймгийн Засаг даргын А/607 тоот захирамжаар  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал асан, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан  Ц.Даваацэрэнг  Орхон аймгийн “Хүндэт иргэн”-ээр алдаршуулан,  өргөмжлөв. 

     Шагналыг Орхон аймгийн ИТХ-ийн дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут нар гардуулан өглөө. Орхон аймгийн “Хүндэт иргэн” өргөмжлөлийг 2006 онд бий болгосон бөгөөд Эрдэнэт хотын  хөгжил дэвшилд онцгой хувь нэмрээ  оруулсан 21 эрхэмд   олгожээ.
     Харин Эрдэнэтийн 22 дахь “Хүндэт иргэн”-ээр Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан  Ц.Даваацэрэн өргөмжлөгдлөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан