Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ихэнх нутгаар цас орж шуурна

Өнөө маргааш ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч, хүйтрэхийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулжээ.

Говь, талын нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Увс нуур, Байтаг богд орчим болон Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Нийслэл Улаанбаатар хот орчимд үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 9-11 градус хүйтэн байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан