Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Баярцэцэг: ”Мулан” уран сайхны кинонд шалгуулахаар боллоо


А.АКЭРКЭ

Дэлхий ертөнц дээрх хамгийн авьяаслаг, гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдийг шалгаруулдаг “Miss World” тэмцээн 1951 оноос эхлэн зохион байгуулагдаж иржээ. Харин манай улс 2005 оноос эхлэн оролцсон түүхтэй. Энэ удаагийн дэлхийн гоо үзэсгэлэнгийн олимп гэгддэг “Miss World” буюу “Дэлхийн мисс-2016” тэмцээнд эх орноо төлөөлөн “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцож байгаа. АНУ-ын Вашингтон хотноо болж буй тэмцээн энэ сарын 18-нд өндөрлөнө.

А.Баярцэцэг өнгөрсөн жил Австрийн нийслэл Вена хотноо болсон “Miss Earth-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 16-д шалгарч байсан удаатай. Энэ удаагийн тэмцээнийхээ хамгийн чухал хэсэг болох ярилцлагадаа ороод гарсан тэрээр “Айдгаа ардаа хийлээ. Бид дөрөв дөрвөөрөө зэрэг ороод найман шүүгчийн өмнө сууж, хүн бүр өөрсдийнхөө тухай хоёр минут хэртэй ярьсан. Хамт орсон хоёр охин маань сандраад уйлчихсан, тэгэхээр үргэлжлүүлж ярихад жаахан хэцүү юм билээ.

эхдээ өөртөө итгэлтэй, гацаж түгдрэлгүй, эрч хүчтэйгээр амжилттай танилцуулаад гараад ирлээ. Үр дүн нь сайн байгаасай гээд залбираад суухаас өөр одоо яалтай билээ” хэмээн фэйсбүүк хуудаснаа бичжээ. Өдөр бүр өөрт тохиолдсон адал явдлаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан хуваалцдаг тэрээр өчигдөр шинэ мэдээллээр бэлэг барив.

Тодруулбал, “Ямар гайхалтай өдөр вэ? Сан Франциско дахь агентлагаасаа Диснейн шинээр хийж буй Мулан уран сайхны кинонд шалгуулахаар портфолиогоо явуул гэсэн захиа ирлээ. Ирэх жилд ямар гайхалтай зүйлс хүлээж байгааг хэн мэдэх билээ” гэжээ. Тэрээр өмнө нь АНУ-д жүжигчний мэргэжлээр ажиллах хугацаандаа “Марка Поло” киноны хоёрдугаар ангийн туслах дүрд тоглож байсан билээ. Түүнчлэн ирэх онд нээлтээ хийх Хубилай хаантай эцсээ хүртэл тэмцсэн Өгөдэй хааны ач хүү Хайду хааны охин, энгүй хүчит, эрэлхэг зоригт Хотол цагаан Ажуруг буюу Сарны гэрэл гүнжийн дүрд тоглохоор сонгогдсон.
Ирэх жил “Шүүдэр” продакшны бүтээл “Хотолун гүнж” уран сайхны киногоороо үзэгчидтэйгээ уулзах тэрээр Муланы дүрд тоглохыг хэн байг гэхэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан