Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Бүргэдчин охин” Оскарын эхний шалгаруулалтад тэнцжээ

Бүргэдчин Н.Айшолпан охины амьдралаас сэдэвлэсэн “The Eagle Huntress” буюу “Бүргэдчин охин” кино Оскарт өрсөлдөхөд нэг алхам ойртжээ. “BBC” агентлагийн зурагчны дуранд өртөж, улмаар дэлхий даяарх хүчирхэг эмэгтэйчүүдийн төлөөлөл болон алдаршиж чадсан жирийн монгол охин Н.Айшолпаны амьдралаас сэдэвлэсэн тус кино АНУ, Канад зэрэг олон улсад зэрэг нээлтээ хийж, Оскарт нэр дэвшихээр болсон талаар өмнө нь мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл Оскарт өрсөлдөх баримтат киноны төрлийн эхний шатны шалгаруулалт болж “Бүргэдчин охин” кино 145 бүтээлээс шилдэг 15-д үлдэж чаджээ. Эдгээр 15 киноноос шигшигдэж, тунаж үлдсэн таван кино ирэх оны хоёрдугаар сарын 26-нд болох Оскарын наадамд нэр дэвших эрхтэй болох юм. Ямартай ч, хүчирхэг монгол охины тоглосон кино Оскарт өрсөлдөхөд нэг алхам ойртлоо. Харин кино урлагийн хамгийн нэр хүндтэй наадамд өрсөлдөж чадах эсэх нь ирэх нэгдүгээр сарын 24-нд тодорхой болох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан