Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Facebook” 2016 оны топ 10 сэдвээ нэрлэжээ

Дэлхий даяар хэдэн тэрбум хүнийг нэгтгэж чадсан “Facebook”-ээр 2016 онд хамгийн олон хүнийг хамарч өрнөсөн топ 10 сэдвийг тус компанийн зүгээс нэгтгэн нэрлэсэн байна

. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны арваннэгдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд нийгмийн сүлжээнд хамгийн олон пост бүхий олны хамарсан сэдвээр  АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль зүй ёсоор тодорчээ. Фейсбүүк ашиглагчид АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тус улсын улстөрийн байдал хэрхэн өөрчлөгдөж, Америк улс цаашид ямар бодлого баримтлан хөгжих вэ гэдэг талаар маш их хөөрөлдсөн байна. Харин хоёрт, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефын тарьсан шуугиан оржээ. Ерөнхийлөгч нь хээл хахуулийн хэргээр ялд унасан, Засгийн газар нь өөрчлөгдсөн гээд Бразилийн улс төрд гарсан өөрчлөлтийн тухай нийгмийн сүлжээнийхэн санал бодлоо харамгүй хуваалцсан гэнэ.
Гуравдугаарт, алдарт Pokémon Go тоглоомын талаар санал бодлоо хуваалцсан байна. Сая сая хэрэглэгч утас, компьютер гээд өөр өөрийн цахим ертөнцтэй харилцдаг хэрэгсэл дээр энэ тоглоомыг татан хамтдаа адал явдлын эрэлд гарсан байна. Ингээд энэ тухайгаа өөр хоорондоо санал солилцжээ.
Дөрөвт, Black Lives Matter хөдөлгөөний талаарх мэдээллээр нийгмийн сүлжээнийхэн ярилцсан гэнэ.  АНУ-д өрнөсөн хар арьст хүүхдийг цагдаагийнхан буудсан хэрэг олон хүнийг цочирдуулсан. Араас нь Филиппиний шинэ Ерөнхийлөгч Родриго Дутертегийн талаар, түүний хар тамхичтай хийх хэрцгий тэмцлийн тухай ярилцсан гэнэ.
Мэдээж энэ жилийн онцлох үйл явдал байсан Риогийн олимп нийгмийн сүлжээнийхнийг тэр аяар нь донсолгож байсан нь тодорхой.
Алдарт Рок од Дэвид Боуийн үхэл мөн олон нийтийн сүлжээнийхнийг зүй ёсоор үзэл бодлоо хуваалцах сэдэв байсан учраас есдүгээрт оржээ. Харин аравт мөн л алдарт тамирчин Мохаммед Алигийн өвчин, түүний үхэл нь олон нийтийн сүлжээнийхний анхаарлыг татсан 10 дахь сэдэв байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан