Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр БНСУ-ын Элчин сайд Чой Жин Вонтой уулзлаа
В.Путин: Оросын хил хязгааргүй, дуусдаггүй юм
Б.СУВД

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард болсон тус улсын Газар зүйн нийгэмлэгийн шагнал гардуулах ёслолын үеэр есөн настай хүүгээс “Оросын хил хаана дуусдгийг мэдэх үү” хэмээн асуужээ. Хүү “Берингийн хоолой...” хэмээн ярьж эхлэхэд Путин түүний яриаг таслан “Оросын хил хязааргүй, дуусдаггүй юм” хэмээн хариулснаа удалгүй “Тоглосон юм” хэмээн хошигножээ. Гэхдээ Путиний хэлсэн энэ үгийг зөвхөн хошигнол хэмээн хүлээн авч боломгүй гэмээр. Учир нь, тоглоом, хошигнол бүр цаанаа бага ч болов үнэн нуугдаж байдаг гэдэг. “The Moscow Times” сайтад бичсэнээр Путиний хэлсэн энэ хошигнол Кремлийн одоогийн геополитикийн бодлоготой ерөнхийдөө нийцэж байгаа аж. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ бол өөр нэртэй л болохоос биш ЗХУ юм” хэмээн хэлж байсныг эш татжээ. Мөн Путин нэг бус удаа дэлхий даяар амьдардаг орос хэлтнүүдэд туслахаа амлаж байсныг дурдаад, үүнээс түүний хэлсэн үгийн утгыг ойлгож болох юм гэжээ.

Путин 2011 онд ОХУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Известия” сонинд нийтлүүлсэн өгүүллээс болж “Владимир Путин ЗХУ-ыг сэргээж байна” гэж барууны хэвлэлүүд тайлбарлаж байсан юм. Тэрээр тухайн үед гишүүн орнууд нь улс төрийн бүрэн эрхтэй байх эдийн засгийн хүчирхэг нэгдэл Евразийн холбоог байгуулах тухай өгүүлж байжээ. Үүний дараа буюу 2014 онд Евроазийн эдийн засгийн холбоог байгуулах гэрээг үзэглэж, 2015 оноос эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн билээ. Харин Владимир Путин “ОХУ хуучин зөвлөлтийн бүрэлдхүүнд байсан орнуудад өөрийн нөлөөллөө тогтоохыг оролдож байна гэдэг мэдээлэл худлаа. Биднийг ОХУ-ын эзэнт гүрнийг сэргээж, бүхнийг нөлөөлөлдөө багтаан захирах гэж байна гэсэн нэр хаяг өгөхийг оролдож байна. Энэ бол бодит байдал дээр огт байхгүй зүйл. Евроазийн эдийн засгийн холбоо байгуулах төсөлд ЗХУ-ыг сэргээн байгуулахаар ярьж байгаа ямар ч төлөвлөгөө байхгүй” гэсэн байдаг.
0 Сэтгэгдэл
amaa tat umhii hytdaa
оросууд яаж ч мэднэ, юу ч бодож байж магадгүй, 21 онд монголд ***** ***** өгч тусалсан мөртлөө цаагуураа хятадуудад монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй гэсэн
мэдрэл муутай шакал вэ чи
tuuh huuchardaggui yum bol beringiin hooloi mongoliih
АГУУ ОРОС УЛСАД АГУУ ИХ ЯЛАЛТ АМЖИЛТ ХҮСЬЕ.
мэдрэл муутай шакал вэ чи
chadaj baigaa umand argagyi. chadaltai uls gyrnyyd oorsdiin togloomiin talbartai. shunalt bird bolson yhryyd bol hoorondoo uraldaj uls ornoo zarna
Хамгийн их уншсан