Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зөвлөгөө


-Хэрэглэгч эрчим хүчний хангамж, хэрэглээ, төлбөр тооцоотой холбоотой асуудлаар хаана хандах вэ?

-Хэрэглэгч эрчим хүчний хангамж, хэрэглээ, төлбөр тооцоо болон бусад асуудлаар хамгийн эхэнд эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажиллаж байгаа эрчим хүчээр хангагч аж ахуйн нэгжид хандах ёстой. Өөрөөр хэлбэл, Хэрэглэгчдэд үйлчлэх төв /цахилгаан эрчим хүчээр хангагч/ эсвэл Орон сууц нийтийн аж ахуйн компани /дулааны эрчим хүчээр хангагч/-д хандана. Тэд таны асуудлыг шийдэж өгөхгүй бол УБЦТС ТӨХК-д хандаж болно.

-Тоолуурын заалтыг хэрхэн авдаг вэ?
-Хуваарилсан маршрутаар хэрэглэгчтэй байгуулсан “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний дагуу сар бүрийн тогтсон өдрүүдэд тоолуурын заалтыг гараар бичих буюу тоолуур унших гар удирдлагатай багаж ашиглан авдаг. Цагийн тарифт электрон тоолууртай хэрэглэгчийн тоолуурын заалтыг тоолуур унших гар удирдлагатай багажаар алсын зайнаас авах боломжтой байдаг.

-Тоолуур, хэмжих хэрэгсэлтэй холбоотой ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
-Хангагч компанийн техник үйлчилгээний алба, хэсгээс бүх төрлийн тоолуур, гүйдлийн трансформаторыг шалгах, засвар үйлчилгээ хийх, сольж угсрах, тоолуурт гадны хэрэглээ орсон эсэхийг шалгах, тоолуурт лац, таг тавих зэрэг үйлчилгээг үзүүлдэг.

-Цахилгаан хэрэглэгчдээс суурь хураамж яагаад авдаг вэ?
-Цахилгааны хэрэглэгчдийн сарын суурь төлбөрийг 2008 оны долдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1000 төгрөгөөр тогтоон мөрдүүлж байна. Дэлхийн улс орнуудын эрчим хүчний салбарт хэрэглэгчийн олон төрлийн тариф мөрдөгддөг бөгөөд хэрэглэгчийн сарын суурь төлбөр, чадлын тариф, энергийн тариф гэсэн үндсэн гурван  хэсгээс бүрдэж байна. Цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэж, дамжуулан түгээж, хэрэглэгчдийг

-Гэрт хүнгүй шахуу, хэрэглээ ихсээгүй байхад төлбөр их гарлаа. Хэнд хандах вэ?
-Төлбөр их гарлаа гэж үзвэл хангагч компанийн ХҮТ-д ирж тоолуурын заалтыг нь тулгаж, шалгуулж болно. Шалгаад хэрвээ таны зүгээс гаргасан гомдол батлагдвал холбогдох арга хэмжээг авч, гомдлыг барагдуулдаг.

-Бичилт хийгдэхгүй байна?
-Цахилгаан эрчим хүчний төлбөр тухайн сардаа гараагүй бол харьяа дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандах хэрэгтэй. Таны өргөдлийн дагуу хариуцсан хэсгийн инженер шалгалт хийж, зөрчлийг арилгана. Таны сонор сэрэмж төлбөр бөөнөөр гарах, хэрэглээний тариф өөрөөр бодогдох зэрэг хүндрэлүүдээс сэргийлэх болно.

-Төлбөрт үйлчилгээ хугацаандаа хийгддэггүй. Зарим тохиолдолд дуудлага өгөхөөр алга болчихдог?
-Захиалгат ажил ихэссэнээс ачаалал ихтэй зарим үед өдөртөө амжихгүй тохиолдол гардаг. Хэрэглэгч та дуудлага өгөхдөө утасны дугаар, байршлаа тодорхой зааж үлдээх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан