Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-аас 100 тэрбум рублийн зээл гуйсан ч юунд зарцуулахаа хэлж чадсангүй

Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас 100 тэрбум рублийн зээлд гуйсан ч, энэ багагүй хөрөнгийг юунд зарцуулах гэж байгаагаа тайлбарлаж чадахгүй байна.

Орос-Монголын Засгийн газар хоорондын Эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хуралдаан дээр монголын тал ийм хэмжээний зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч энэ зээлээ юунд зарцуулах гэж байгаагаа тайлбарлахаас  татгалзсан байна.

Москва ийм хэмжээний зээл өгөхөөс татгалзаад “Монголын тал энэ зээлээ юунд хэрхэн зарцуулахаа тайлбарлаагүй нөхцөлд оросын тал танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэжээ.
Засгийн газар хоорондын комиссын энэ хуралдаан арванхоёрдугаар сарын 13-нд Улаанбаатар хотноо болсон юм байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин  Монгол Улсын ОХ-д төлөх өрийг хүчингүй болгох тухай  хуульд гарын үсэг зурсан юм. Энэ хуулиар монголын талын төлөх ёстой, хугацаа нь хэтрээд байсан  174,2 сая долларын өрийн 97 хувийг чөлөөлж хүчингүй болгосон юм. Одоо Монгол Улс 3,8 сая долларын өр төлөх ёстой байгаа юм хэмээн  lenta.ru сайт мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан