Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг шуурхайлахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР, КОНРОД АДЕЙНАУРЫН САН, ЗАВХАН АЙМГИЙН ЗДТГ ХАМТРАН ТӨРИЙН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУПП БОЛОН "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАР ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Хөгжлийн банкийг “нэгжинэ”
Хөгжлийн банкны шинэ удирдлагууд томилогдоод удаагүй байгаа ч ойрын өдрүүдэд шалгалтад дарагдаад тун завгүй болжээ. Хэдийгээр Засгийн газраас Хөгжлийн банкийг санхүүжүүлэхэд зориулан нэг их наяд төгрөгийн үнэт цаас гаргахаар болсон ч одоогоор энэ ажлаас илүүтэйгээр өмнөх удирдлагуудынхаа хийсэн ажлын тайлан, мэдээллийг бэлтгэх ажил Хөгжлийн банкныхныг түргэн авахуулсан гэнэ. Улсын Прокурорын Ерөнхий газраас АТГ, ЦЕГ-тай хамтран Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах хамтарсан ажлын хэсэг гаргасан байна.

Эдийн засаг, хөгжлийн яам, Хөгжлийн банкны удирдлагууд албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-д шалгагдаж байгаа учраас тус банкны үйл ажиллагаанд хууль хүчний байгууллагаас зайлшгүй шалгалт хийх ёстой гэж үзсэн бололтой. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн хөгжлийн сайд асан, АН-ын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар хэрэг үүсгэн мөрдөх байцаах ажиллагаа явуулж буй юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан