Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Анхцэцэгийн дүү эгчийнхээ шийрийг хатаах нь


Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ Спорт төв ордны “А” танхимд хоёр өдөр боллоо. Энэ оны хамгийн анхны улсын аварга гэдгээрээ онцлог тус тэмцээнд 16 багийн 152 туйванч өрсөлдсөн билээ. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 69 кг-д Азийн аварга, залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэгийн төрсөн дүү М.Оюу-Эрдэнэ өрсөлдөн огцом түлхэлтээр 41, түлхэлттэй өргөлтөөр 51, нийлбэрээр 92 кг өргөж хүрэл медалийн болзол хангасан ч сугалаагаар IV байрт шалгарлаа. 12 настай М.Оюу-Эрдэнэ  УАШТ-д анх удаа өрсөлдсөн нь энэ. Хүрэл медаль авсан тамирчин түүнээс найман насаар эгч байжээ. Өдгөө Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийн долдугаар ангид сурдаг М.Оюу-Эрдэнэ хүндийг өргөлтийн спортоор хичээллээд нэг жил болж буй ч эгч шигшээ тив, дэлхийн аварга болох ирээдүйтэй, хүчтэй гэдгээ харуулсан юм.
Түүний эгч, олимпын VIII байрын шагналт М.Анхцэцэг өнөө жил бэртлийн улмаас УАШТ-ийг өнжсөн билээ.

0 Сэтгэгдэл
Шийрийг хатаана гэнүү тэр шийр гэдэг юм нь нойтон байсын байх да
Хамгийн их уншсан