Албан тушаалаа ашиглан бүсгүйчүүдийг өдөөн хоргоосон цагдааг халжээ
2017 оны 1 сарын 5

Америкийн Нью-Жерси мужийн 37 настай цагдаа Маркиц Пратер ажлаа хийн үүрэг гүйцэтгэж явахдаа эмэгтэй жолооч нарыг зогсоон уулзах, утасны дугаараа өгөхийг санал болгодог, дараа нь энэ бүхнээ нуухын тулд тайлан баримт бичгээ хуурамчаар бичдэг байсны нь төлөө баривчилж ажлаас нь халсан байна.
Ийм гомдол 20-35 насны хэд хэдэн бүсгүйгээс ирсний дараа мөрдөн шалгахад  тэр үнэхээр эмэгтэй жолооч нарыг зогсоон өдөөн хоргоох үедээ холбооны хэрэгслээ унтраагаад дараа нь тайландаа “эвдэрсэн, холбоо тасарсан” гэж тэмдэглэдэг байсан нь илэрсэн байна. Тэр бүү хэл тэрээр журам зөрчсөн гээд байгаа жолооч нарыг  тайландаа бичдэггүй, зөвхөн эмэгтэйчүүдийг л зогсоон шалгадаг байсөан ч илэрчээ.
Одоо түүнийг ажлаас нь халаад эрүүгийн хариуцлагад татсан байна. Түүний өмгөөлөгч болохоор үйлчлүүлэгчээ буруугүй гэж байгаа гэнэ.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.