Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
Монголд гадаадын банк салбараа нээх боломжтой болно
УИХ-ын 30 орчим гишүүн нийлж, боловсруулсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүд ч дэмжиж байгаа гэдгээ өнгөрсөн сарын 28-ны өдөр мэдэгджээ. Тиймээс Б.Жавхлан тэргүүтэй УИХ-ын гишүүд хуулийн төслийг тухайн өдөр нь УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан юм.
Энэ хуулийн төслөөр гадаадын банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалтыг хийсэн бөгөөд хууль санаачлагчид гадаадын банкыг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, гадаадын банк үйл ажиллагаа явуулахдаа иргэнд үйлчилж, арилжаанд оролцохгүй зөвхөн хуулийн этгээдэд зээл олгох, гадаад дотоод төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа гаргах, үнэт цаас худалдах, худалдан авах үйл ажиллагаа явуулах юм байна. Харин иргэдийн хадгаламж нээх зэргийг хуулиар хориглоогүй байдаг тул энэ хуулиар хориглох заалт оруулах аж.
Өнөөдрийн байдлаар 14 банк үйл ажиллагаа явуулж байгаагаас найм нь гадаадын хөрөнгө оруулалттай, эдгээрийн гурав нь гадаадын хувьцаа эзэмшигчтэй байдаг юм байна.

0 Сэтгэгдэл