Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Сирид очиж “Лалын улс”-ын эсрэг байлдсан бүсгүйд ял оноож магадгүй
Данийн Жоана Полани гэгч залуу бүсгүй Сирид очиж алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн эсрэг тэмцэлд оролцсоныхоо төлөө зургаан сарын хорих ял авч магадгүй байна гэж The Independent хэвлэлд бичсэн байна. Хэргийн гол нь 23 настай энэ бүсгүй өөрийн сайн дураар явж зэвсэгт мөргөлдөөн болж байгаа бүсэд очин талуудын аль нэгэнд орж байлдсан нь Данийн хуулийг зөрчсөн хэрэг болж байгаа юм байна.
“Хэрэв би армид алба хааж байсан бол яаж Дани болон бусад улс орнуудыг аюулд орхиж болох юм бэ, Дани улс чинь “Лалын улс”-тай хийх дайныг дэмжиж, зэвсэгт хүчнээ дэмжиж байгаа биз дээ” хэмээн бүсгүй өөрийн Facebook хуудсандаа бичжээ. Поланийн өмгөөлөгч нь ч гэсэн бүсгүйг АНУ тэргүүтэй эвсэлтэй хамтран ажиллаж “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэнтэй дайтаж байгаа сирийн курдуудын отрядад орон алан хядагчидтай байлдсан гэдгийг тэмдэглэсэн байна.
Нэгэнт Данийн хуулийг зөрчсөн учраас бүсгүйд одоо зургаан сар шоронд орох ял нүүрлэж байна.
Хэвлэлүүд үүнийг бүсгүйг Дани болон европын бусад орнуудад алан хядагч байгууллага гэж үздэг Курдистаны ажилчны намын YPG отрядад орж байлдсан гэж үзэн яллах гэж байж мэдэх юм гэж бичжээ.
Полани өөрөө Иракын Курдистанд төрсөн эцэг, өвөг эцэг нь Пешмергийн курдын босогч дайчин байсан юм байна.
Бүсгүй Сирид очиж тулалдахын тулд улс төр судлаачаар сурч байсан их сургуулиа орхисон гэнэ.

0 Сэтгэгдэл