Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зүүн зүгийн нутгаар цас орж хүйтний эрч чангарна

 Өнөөдөр буюу 9-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч  хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

Нийслэл Улаанбаатар орчимд үүлшиж бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 16-18 градус хүйтэн байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хангайн уулс, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан