Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Бээжин мөнхийн утаатай байдаг шалтгааныг эрдэмтэд тогтоожээ
Хятадын байгаль хамгаалагч хэсэг эрдэмтэн нийслэл Бээжингийнхээ байнгын утаатай, агаарын асар их бохирдолтой байдгийн учрыг тогтоосноо JGR сэтгүүлд нийтэлсэн нь хэт олон автомашинаас болж байна гэсэн таамаглалыг няцаажээ.
Өнөө хүртэл энэ хотын агаарын бохирдлын гол шалтгаан нь сүүлийн 15 жилд долоо дахин нэмэгдэж 17 саяд хүрээд байгаа автомашины утаанаас болж байна гэж үзэж байсан юм.
Судалгааны багийн удирдагч, Бээжингийн агаарын физикийн хүрээлэнгийн эрдэмтэн Юси Ван утааны гол шалтгаан нь үйлдвэр аж ахуйн газрууд, Бээжин орчмын нүүрс түлдэг цахилгаан станцууд гэсэн байна. Судлаачид нийслэлийн утаа хэрхэн бүрэлдэж байгааг нарийвчлан судалжээ. Тэд энэ бүгдээс ялгарч байгаа хорт хий, дулаан агаарын урсгал нь уулсын дундах Бээжин хот руу урсан орж улмаар доошлон хотыг бүрхдэг гэж үзжээ. Агаар мандлын энэ давхаргын түвшин доошлох тутам энэ бүсийн салхины урсгал буурч бохир агаар нь тогтдог гэсэн байна.
Иймд агаарын бохирдлыг бууруулахын тулд нефть бүтээгдхүүн, нүүрс түлэхийг л хязгаарлах ёстой гэж баталж байна. Ийм арга хэмжээг ганцхан Бээжинд ч биш, агаар нь ихээхэн бохирдоод байгаа бусал хотуудад ч авах ёстой гэж тэд үзжээ.
Германы Макс Планкийн хүрээлэнгийн судалгаагаар Хятадад жил бүр 1,4 сая хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр нас бардаг байна.

0 Сэтгэгдэл
Zochin
Hudlaa ***** bolidoo. Saya Beijing d 3 honohod yamarch utaagui bainlee.
2017.01.11