Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан нам гишүүдийн нам болно


Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид орон нутгийн намын гишүүдтэйгээ уулзсаар байна. Ойрын өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймагт ажиллалаа. Намын гишүүд орон нутгийн намын байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах, дэмжих вэ гэдгийг маш их сонирхож байна. Тэд энэ асуултад...

Д.Эрдэнэбат:
Анхан шатны намын байгууллагуудад үнэхээр санаа зовж байна. Санхүүжилт маш хүнд байна. Ардчилсан намын анхан шатны үүрийн бүх гишүүдийн хурал Ардчилсан намд элсч гишүүнээр бүртгүүлсэн бүх хүнд нээлттэй байна. Үүрийн намын зөвлөлдөх зөвлөлийн төвшнөөс эхлэн Ардчилсан намын бусад бүх шатны хуралд татвар төлсөн, таслах эрхтэйгээр гишүүд оролцож шийдвэр гаргана. Анхан шатны бүх нэгжид орон тооны нэг улс төрийн ажилтан ажиллуулж, нийгмийн даатгалыг намаас төлнө.
 





С.Эрдэнэ:
Орон нутгийн намын байгууллагуудыг онцгойлон дэмжинэ. Ардчилсан нам “Орон нутаг төвтэй нам” болохын төлөө ажиллана. Намын бодлого, үйл ажиллагааг орон нутаг руу чиглүүлж, орон нутгийн намын байгууллагуудыг идэвхжүүлж, бүсийн нэгдсэн сургалт, уулзалтыг жил бүр зохион байгуулна. Би анхан дунд шатны намын зовлонг сайн мэднэ. Баянгол дүүргийн Ардчилсан намын даргаар багагүй хугацаанд ажиллаж, зовлон жаргалыг нь өөрийн биеэр тууллаа. Тийм учраас гишүүдээ сонсох, тэднийг дэмжих, хамтран ажиллахад анхаарах болно.
 
Н.Алтанхуяг:
Анхан, дунд шатны байгууллагуудыг бэхжүүлсэн Ардчилсан нам болгоно. Намын гишүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, төрийн албанд бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж аймаг, сум, дүүрэг тус бүрт сургалт зохион байгуулна. ҮЗХ-ын гишүүдийн татварын тодорхой хувийг намын анхан дунд шатны байгууллагад хуваарилан намын байгууллагыг бэхжүүлэхэд анхаарна.
 
Ж.Батзандан:
Намын төсвийн 70 хувийг анхан шатны байгууллагуудыг дэмжихэд зарцуулна. Шат шатны намын төсвийн зарцуулалтыг гишүүдэд ил тод нээлттэй, хяналттай болгож, жил бүр намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэж, дүнг цахим хэлбэрээр гишүүдэд мэдээлдэг болно. Бүх шатны намын удирдлага, сонгуульт албан тушаалтнуудад нь зөвхөн тухайн орон нутагт амьдардаг иргэд байх болно.
 
Лу.Гантөмөр:
Анхан шат маань өнөөдөр орхигдсон байна. Үүрийн хурлыг тогтмолжуулж, аймаг, сумын хурлыг жилд нэг удаа заавал хийдэг болгоно. Ардчилсан нам Их хурлаа жилд нэг удаа хийдэг байх ёстой. Хэрвээ их хурлаа хийхгүй бол намын дарга ажлаа өгөх ёстой. Олонхийн шийдвэрийг намын шийдвэр болгохын төлөө 2017-2020 онд хүний нөөцөө бэлтгэж, Монгол Улсын өнцөг булан бүрт байгаа хүмүүсээ сургана. Монгол төрийн нүүр царай болсон төрийн албан хаагч, улстөрийн албан хаагчдыг бэлтгэнэ.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан