Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алтанхуяг: Бид МАН-д “бэлэн хоол” өгсөн



-Танд АН-ын даргын сунгаанд оролцох тодорхой шалтгаанууд байгаа байх. Хамгийн гол нь юу вэ?
-Би намын VI Их хурал хуралдах хүртэл намын даргын сунгаанд оролцох талаар огт бодоогүй. Гэтэл намын даргыг сунгаагаар сонгохоор шийдсэн. Энэ нь шив шинэ үзэгдэл, цоо шинэ соёл болсон. Мөн хөдөө орон нутгаас намын даргад нэрээ дэвшүүлэх үү гэсэн хүсэлт олноор ирсэн. Тиймээс хамтраад эв зүйгээ олоод, нэг зорилгын төлөө явж чадна гэсэн олон гишүүний хүсэлтийг би анхаарч үзсэн. Хоёрдугаарт би, эв нэгдлийн төлөө хүчин чармайлт гаргаж чадна гэж бодож байгаа. Гуравдугаарт, хуйвалдааны төрийг таслан зогсооё. Хэн нь ч ялсан ялгаагүй хэдхэн хүн хөлжиж, хэдэн толгойг хувааж авч байна. Үүнийг би бие махбод, сэтгэл санаагаараа мэдэрсэн, муу муухайг нь амссан хүний хувьд таслан зогсоох шаардлага нь Алтанхуяг чам дээр ирсэн юм байна гэдгийг маш хатуу ойлгосон. Тиймээс үүний төлөө тэмцэхээр намын даргын сунгаанд оролцож байна.

-Хэрвээ сонгогдвол ажлаа ямар зүйлээс эхлэх хэрэгтэй гэж үзэж байна?
-Хамгийн түрүүнд хаврын сонгуулиар ямар булхай болсон бэ гэдгийг гаргаж тавих ёстой. Эсвээс Ерөнхийлөгчийн сонгууль гэж хөөрцөглөөд дахиад хулхидуулна. Хашир хүн гэж хаширсан хүнийг л хэлнэ. Би их хаширч байгаа. Хажуу бөөрнөөсөө зөндөө “хийлгэсэн” хүн дээ.

-Булхай гэж юуг хэлж байгаа юм бэ. Ялагдсан тодорхой шалтгаанууд бий биз дээ. Эв нэгдэлгүй байсан гэх зэрэг...?
-Манай нам ялагдаагүй, биднийг ялагдуулсан юм. 2020 онд хэрхэн ялах тухай биш 2016 онд бид ялалт авчихсан хийх ажлаа төлөвлөх ёстой байсан юм. МАН бидний гурван зүйлээр тоглосон. Эхлээд хүний, өөрийн нийлж байгаад Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан. Дараа нь, хоорондоо хэрэлддэг болгож харагдуулсан. З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёр хэрэлдээд л эхэлсэн. Сүүлд нь, МАНАН-гийн Засаг бүрдүүлж байгаад МАН өөрт ашигтай бүх шийдвэрийг гаргасан.

-Ямар шийдвэрүүд гаргасан гэж?
-Сонгууль болох гэж байхад бүртгэлийн байгууллагаа статистикийн газартай нийлүүлсэн. Энэ нь сонгуульд булхай оруулахад чиглэж байсан. Дараа нь гааль, татварыг нийлүүлж, дэд сайдгүй болгосон. Дэд сайд нараа л алга болгочихвол гайхалтай их мөнгөтэй болно, хэмнэнэ гээд байсан. Тэгээд мөнгөтэй болоогүй биз дээ. МАН-ынхан хов хоосон юм авсан зардлаа танана гэсэн ч одоо дэд сайдтай ажиллаж байдаг. Бүртгэл, статистик, гааль, татвараа буцаагаад салгасан.
Би хамгийн сүүлд нь Сонгуулийн хуулиар битгий оролдооч гэсэн ч өөрчилж, хүний мэхэнд орсон. Хуучин хуулиараа УИХ-ын сонгуульд орсон бол луйвардууллаа гэхэд л 30 гаруй суудалтай байх ёстой байв. Гэтэл 40 орчим хувийн санал авсан манай нам есхөн суудалтай, 40 гаруйхан хувийн санал авсан МАН 65 суудалтай байна. Энэ бол Сонгуулийн хуулийг өөрчилж, МАН-д “бэлэн хоол” бэлдэж өгсний гай. Би энэ талаар хоолойгоо сөөтөл ярьсан даа.

0 Сэтгэгдэл
Алтанхуягт 3 фронт дээр ажиллаж чадахгүй байсан.
Сонгуулийн хуулиар АН нь МАН-д бэлэн хоол өгсөн гэж Алтанхуяг хэлжээ. Унасан бөхөд шалтаг мундахгүй. Харин Чингис фонд, Самурай зээл гээд төв банкны бүхий л мөнгөөр АН бэлэн хоол идэж, оффшорт хадгалаад улс орноо өрөнд унагаж, ард олноо ядууруулсан нь үнэн.
Ямар онигоо вэ.алтанхуяг одоо ичээчээ лалараа.2008-2012он ардын нам ардчилсан нам хамтарсан засаг байгуулж ардчилсан намууд олигтойхон ажилаа хийж чадахгүй хэрүүл хийдэг.2012-2016он сонгууль дөхөж хамтарч болиод хаяж гүтгэж хийж тарааж 2012он сонгуулиар ялсан.аймаар санаатай лаларуудаа ардчилсан намууд одоо тонил бутар тараа новшш
Ene durvud chin soliorchoo yudaa.Chi yadaj Nyamdorjoos er hun yamar baih yostoig suralts daraa n olon yum *****.Ah duus naiz nuhudduu mongoliin san humrugiig taraasnaas chin bolood mongol uls dans n ulaichaad bna.Chi MAN-d yu uldeecheed ***** bnaa.Saihanbileg ta 2,ANiin luivarchid ulsaa hooslood buun ur uldeecheed yu geed bnaa.Chi zugeer shoron luugaa yav.Chinii vaih gazar tend luivarchin ***** min
Охиныхоо идсэн цэвэр агаар сангийн менгийг гаргаад егчих эхлээд
Саяхан л еерийн намынхнаа муулаад л байсан одоо юу болоов
Хархны махтай хятад бэлэн хоол байлээ бид нар идэхгуй за
Ene Altanhuyg chin shorond oroh estoi hun yun AN iin darga ve!!! Ene nohor nuursnii 80 aad dollaraar hiih gej bsan ashigtai gereeg zogsooj bgaad daraa n 25$ bolgoj baij geree hiij Mongoliin ediin zasgiig ungaasan hulgaich shuu dee.Ene balaig shorond hiih estoi
Арчаагүй ***** уу МАН чамд ямар хамаатай юм гөлөг минь. Чи эрүүгийнхэнд дарамтлуулаад уйлж гүйдгээ мартчихсан уу
Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр ... гэж үүнийг хэлдэг юмаа.Ялж ялагдаж сур, ялагдсан бол 1 ... руу алхаад марш.
ҮНЭН ШҮҮ
МОНГОЛ УЛС ГЭЖ ХАРАХ ЧАДВАРГУЙ НЭГ МУУ YЗЭЛ СУРТАЛЧ БОЛОЛТОЙ!!!! ТЭГЭХЭЭР БИД ЯАЖ ОЛИГТОЙ АМЬДРАХ ВЭ ДЭЭ. ХООЛ Ч ГЭХ ШИГ. ЗАВХАРСАН НЕХЕР
Хүнд хоолоо булаагасан хүүхэд сайн уу, муу юу. Өнгөрсөн хойно нь ингэж гунгинаад ёстой хөгийн шаар шавхруу юмаа. Одоо тэгээд дахин хоолоо булаалгуулахыг чин харах гээд Алтанхуягийг дарга болгох уу. Бие нь эрүүл л байгаа даа.
ТАХ ыг хуйгаар нь ажлаас халж өөрсдийнхөө намын гишүүдээр ямар ч мэдлэг боловсролгүй хүнээр дүүргэсэн хүн Алтанхуяг,одоо АТГ шалгагдаж байгаа болохоор өөрөө эрх мэдэлтэй байхгүй бол шорон явах гээд бгаа биздээ одоо намаа шинэчлэнэ гээд юу яриад байгаа юм шар сэмжлээд гэртээ байхгүй энэ өвгөн чинь
Хамгийн их уншсан