Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Эрдэнэ: Цаг хугацааны шүүлт гэж бий


-АН-ын ялагдлыг ойрын дөрвөн жилээр ярих нь зохимжгүй талаар та ярьж байна. Яг хэзээнээс ул суурийг нь харах ёстой вэ?
-АН 1990 онд анх удаа төрд төлөөлөлтэй болсон юм. 1992 оны УИХ-аар сонгуулиар мөн л төлөөлөлтэй болсон. Дараа нь 1996 онд олуулаа болсон. Энэ бүх ололтын ард дандаа бидэнд ялагдал ирж байсан. Нөгөө л хор найруулдаг, хутгадаг асуудал тэр үед ч байсан. Түүнээс дөнгөж сая бий болчихсон юм биш. Тиймээс энэ нь юундаа байгаа юм бэ, яагаад ингээд байдаг юм бэ, гэдгийг бодох ёстой. Магадгүй улс төрийн хувьд бага, нялх байсан байж болно. Гэхдээ одоо бид эрийн цээнд хүрсэн. 27 насанд хүрч, ачаа даах улстөрчидтэй болсон. Тиймээс асуудлыг өөр өнцгөөс харж, урагшаа тэмүүлэх ёстой. Өнгөрснөө харлуулж, нулимаад байвал бидний ирээдүй хэзээ ч гэгээтэй харагдахгүй. Тиймээс би ардчиллыг харлуулах гэж хичээж байгаа улс төрийн хүчин, бүлэглэл, хувь хүмүүстэй санал нийлдэггүй. Өнөөдөр АН-ын төлөө амь амьдралаа зориулсан мянга, мянган партизануудаа би өмөөрнө. Яагаад гэвэл ардчилал хямд үнээр олдоогүй юм.
1996-2000 онд Ардчилсан холбоо эвслийн Засгийн газрыг дөрвөн ч удаа огцруулсан түүх хуучраагүй, бид мартаагүй. Таван нам нэгдэж, өнөөдрийн АН-ыг байгуулсан ч үзэл баримтлал, онолынхоо суурийг тавьж чадаагүй гэж би боддог. Яваандаа угшил гарвалаараа фракц үүсгэж, эрх мэдлийн төлөө өрсөлдөж, бусдын хоол болох суурийг тавьсан. Үүн дээр хэсэг бүлэг хүн овжин тоглосон. Хэсэг бүлэг нь л хожсон.

-Гишүүдээ хүртэл сонсохоо больсон...
-Партизанууд, ардчилагчдын мөрөн дээр маш олон хүн гишгэж, шат гишгүүр болгож эрх мэдэл, албан тушаалд хүрсэн. Харамсалтай нь, тэднийг  эргээд харж байгаагүй, үнэн бий. Бид олон удаагийн сонгуульд гутлынхаа улыг урагдтал, явган нүцгэн гүйж байсан. Үүнийг би мартаагүй. Гэтэл өнөөдөр гоё сайхан зүйл яриад байгаатай санал нийлэхгүй байна. 2004 онд 62-ын бүлэг байгуулаад цөөн хэдэн хүн л дарга, сайд болсон. Нөгөө хэдэн партизанууд бахь байдгаараа л үлдсэн, гудамжиндаа. 2008 онд Сүхбаатарын талбай дээр ардчиллын төлөө цохилох зүрхтэй залуучууд жагссан. Таван сайхан залуу буудуулж амь насаа алдсан. Тэр үед би УИХ-ын гишүүнийхээ түр үнэмлэхийг өвөртөлчихөөд зохиомол хэрэгт гүтгэгдээд, Ганц худагт хоригдоод сууж байв. Гэтэл тэнд 100, 100-гаараа ардчиллын төлөө цохилох зүрхтэй залуучууд хоригдож байсан. Тэрний төлөө АН дуугараагүй, өмөөрөөгүй шүү дээ. Харин ч Санжийн Баяртай манай намын дарга эвсээд Тэргүүн шадар сайд болоод явж байсан нь үнэн. Иймэрхүү бодит үнэнийг л ярих хэрэгтэй.

-Бүгд л бодит үнэнийг ярьж байна гэдэг шүү дээ?  
-Цаг хугацааны шалгуур гэж байдаг юм. 2004, 2008 оныг эргээд сана л даа. Иргэний хөдөлгөөнүүд Сүхбаатарын талбай дээр жагсч, цоглог, цогтой хүмүүс ард түмнийг араасаа дагуулж байсан биз дээ. Гэтэл өнөөдөр тэд хаана байгаа юм бэ. Гүндалай, Босоо Ганбаа, Уянга хаана байна... Цагийн шалгуур гэж байдаг юм. 27 жилийн шалгуур давсан нь өнөөдөр ганцхан АН шүү. Хэн цоглог, цогтой, хүчтэй ярьсан нь ардчиллыг авч явдаггүй юм аа гэдгийг бидэнд цаг хугацаа харууллаа. Ганцхан жилийн өмнө гэхэд л С.Ганбаатар гэдэг залуу УИХ-ын чуулганы индрээс ямар цоглог ярьдаг байв. Бүр чансаагаараа нэгт явж байсан биз дээ. Тухайн үед Ерөнхийлөгчийн сонгууль болсон бол Ганбаатар нэгээр гарах байсан. Гэтэл цаг хугацаа шүүж, шигшсэн. Болоод өнгөрсөн үйл явцыг эргэн сануулахын тулд ийм зүйлс ярьж байгаа юм.

0 Сэтгэгдэл
barisan barilga yldene erdene avaad yvahgyi harin avaaxij nuusan mongo ergej irehgyi tedniig l ***** heregtei
olon tom tom barilga barisan ikh ch mungu idsen de saw chini duureed hagarah boloogui yum u......kkkkkk
Хамгийн их уншсан