Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Киргизэд ачааны онгоц байшин дээр унаж 37 хүн амь үрэгдлээ


Туркийн Стамбул хотоос Киргизийн нийслэл Бишкек хүрэх Туркийн агаарын тээврийн компанийн ачааны Boeing 747 онгоц “Манас” олон улсын нисэх буудлаас холгүй “Дача” сууринд унаж, 37 хүн амь үрэгдлээ гэж Киргизийн Эрүүл мэндийн сайд Талантбека Батыралиева мэдэгдлээ.

Даваа гарагийн өглөө болсон ослын улмаас онгоцны багийн гурван гишүүн амиа алджээ. Мөн аялагчдаас найман хүн, тэдний дунд нэг хүүхэд бэртэж гэмтсэнийг эмнэлэгт хүргэсэн байна. Онгоц унасан Дача суурингаас 15 байшин эвдэрч сүйджээ. Киргизийн Засгийн газрын хэвлэлийн албаны тэргүүн Толгоной Стамалиева амь үрэгдсэн хүн, эвдэрч сүйрсэн байшин барилгын тоог эцсийн байдлаар тогтоогоогүй аж. Цаашдаа хохиролын хэмжээ нэмэгдэж болзошгүй гэнэ. Ослын газар ажиллаж буй мэргэжилтнүүд ослын шалтгааныг эхний байдлаар техникийн бэлэн бус байдал эсвэл цаг агаарын таагүй нөхцөл нөлөөлсөн хэмээн таамаглаж байгаа юм. Өглөөгүүр нисэх буудлын орчим их манантай байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан