Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын Удирдах зөвлөл дэд сайдын томилгоо хэлэлцэв


Монгол Ардын намын Удирдах зөвлөл даваа гарагт хуралдах тов гарсан ч хойшилж өчигдөр хуралдсан байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдыг томилох асуудал уг хурлын зорилго аж. Дэд сайдаар ажиллаж байсан Х.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилсон. Түүний оронд дэд сайдаар томилохоор хоёр хүний нэр яригдаж байгаа юм. 2014 онд буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Зам тээврийн сайдаар ажиллаж байсан Н.Төмөрхүү, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нарын аль нэгийг дэд сайд болгох бололтой. Юутай ч, МАН-ын Удирдах зөвлөлөөс шийдвэр гарвал багагүй хугацаанд эзгүй байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын суудал эзэнтэй болох нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан