“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Европарламентын шинэ даргын сонгууль болно

Европарламентын шинэ тэргүүнийг сонгох сонгууль өчигдөр Страсбургийн нэгдсэн чуулганы үеэр боллоо. Тус парламентын өмнөх тэргүүн Мартин Шульц өнгөрсөн арваннэгдүгээр сард ирэх жил Германы сонгуульд өрсөлдөхөө илэрхийлж ажлаа өгсөн юм.
Ажиглагчдын үзсэнээр Европын холбооны дээд байгууллагын тэргүүний төлөө “ардач” Антонио Таяни, социалист Жанни Пителла болон либерал Ги Верхофстадт нар өрсөлдөж нууц санал хураалтаар нэг нь тодорно.
63 настай итали эр Антонио Таяни өмнө нь Италийн Ерөнхий сайд Сильвио Берлусконигийн итгэлт хүн, ЕХ-ны аж үйлдвэр, өмчийн еврокомиссар байсан төдийгүй Европын холбооны ардын намын фракцын хүн.
Түүний эх орон нэгт 58 настай Жанна Пителла Европын социалистуудыг төлөөлдөг, парламентад өөрийн фракцаа тэргүүлдэг байна.
Харин бельги эр Ги Верхофстадт өмнө нь Бельгийн Ерөнхий сайд байсан, парламентад либерал ардчилагчдыг тэргүүлдэг гишүүн.
Пителлагийн Таянигаас ялгарах ялгаа нь Оросын эсрэг хатуу байр суурь баримталдаг, ОХУ-ын удирдагчдын улс төрийн бодлогыг байнга шүүмжилдэг. Европарламентын тэргүүнийг нийт депутатуудын олонхийн буюу 50+1 гэсэн саналаар сонгоно. Гурван шатны санал хураалтаар тэргүүлж чадахгүй бол дөрөв дэх санал хураалтад хамгийн олон санал авсан хоёр хүн нь тунаж, ахин санал хураалтад орон тэргүүлж сонгогддог. Хэрэв хоёр нэр дэвшигч тэнцүү санал авбал ахмад нь ялалтыг авдаг юм байна.

0 Сэтгэгдэл