Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана

Монгол Улс болон БНХАУ-ын хилийн боомтын захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсгийг 2026 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн уртасгасан цагаар ажиллуулахаар боллоо.Тус шийдвэр нь 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Бугат хотод зохион байгуулагдсан Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Боомтын захиргааны алба хоорондын ажлын хэсгийн хуралдааны үр дүн бөгөөд талууд боомтын ачаа тээврийн хэсгийг цаг сунган ажиллуулсан өмнөх туршилтын үр дүнг харгалзан, улирлын ялгамжтай зохицуулалт хийхээр харилцан тохиролцсон байна.  Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсгийг 2026 оны тавдугаар сарын 01-нээс есдүгээр сарын 30 хүртэл  уртасгасан цагаар   буюу  08:00 – 21:00 цаг хүртэл ажиллана.Хоёр улсын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын хүрээнд хийгдсэн энэхүү зохицуулалт нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, худалдаа, тээврийн салбарын үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан