Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэргүүн баян найман хүн дэлхийн нийт орлогын 50 хувийг эзэмшдэг


Буяны “Oxfam” байгууллагын явуулсан судалгааны дүнгээр манай гаригийн хамгийн баян найман хүний хөрөнгө нь дэлхийн нийт хөрөнгийн талтай тэнцэж байгаа нь батлагджээ.
Дэлхийн хамгийн баян хүмүүсийг Microsoft-ыг үндэслэгч Билл Гейтс / АНУ / 75 тэрбум, Inditex-ийг үндэслэгч Амансио Ортега (Испани) 67 тэрбум, Berkshire Hathaway-ийн ерөнхий захирал Уоррен Баффет /АНУ/ 60,8 тэрбум, Grupo Карсо-г эзэмшигч Карлос Слим Хелу / Мексика / 50 тэрбум, Amazon-ы ерөнхий гүйцэтгэх захирал Жефф Безос (АНУ) 45,2 тэрбум, Facebook-ийг үндэслэгч, гүйцэтгэх захирал Марк Цукерберг /АНУ/  44,6 тэрбум, Oracle-ийн гүйцэтгэх захирал Ларри Эллисон /АНУ/ 43,6 тэрбум, Bloomberg-ийн эзэмшигч, гүйцэтгэх захирал Майкл Блумберг /АНУ/ 40 тэрбум ам.долларын хөрөнгөөр тэргүүлж байна.
Судалгаагаар ойрын 25 жилд манай гариг дээр анхны их наядын хөрөнгөтэй хүн гарч ирнэ гэж үзжээ. Тэдний тооцоогоор өдөрт нэг сая доллар үрэхэд нэг их наяд долларыг дуусгахын тулд 2738 жил шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ.

0 Сэтгэгдэл
Angliin xatan xaan brunein sultan oirxi dornodiin sheixuud ordoggui yumuu
hudlaa medeelel bitgii bichij bai 16,17-r zuunaas hoish delhiig erunhiid n zahirch ezemshij bgaa 10-aad ger bul bdag ter humuusiin neg ch ner algadaa
Хамгийн их уншсан