Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмэгтэй гишүүдэд өөрийгөө өмөөрөх шалтаг байвч, цайруулчих үйлдэл биш л байна даа


2016 оны УИХ-ын сонгуулиар урд хожид байгаагүй олон эмэгтэй гишүүнтэй парламент бүрдсэн. Хэдийгээр нэгээс бусад нь МАН-д харьяалагдаж байгаа ч УИХ-д эмэгтэй хүний суудал олшрох тусам энгийн иргэд, нийгэмдээ хандуулах анхаарал нь нэмэгдэнэ гэдэгт иргэд итгэж талархан хүлээж авсан юм.
Тэдний олонх нь олон жил улстөрийн тогоонд чанагдсан хүмүүс. Н.Амарзаяа, Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг зэргийн бүсгүйчүүд хэдийгээр ард иргэдэд шинэ нэр байсан ч хэвлэлийнхний хувьд МАН-д залуу наснаасаа зүтгэсэн хуучин хүмүүс.  УИХ-ын гишүүн болно гэдэг ард түмний шууд хараанд үндсэндээ байнд орж, хэлэх үг, хийх үйлдэлдээ бодлоготой хандаж, ирсэн хариуцлагыг үүрэх чадварыг шаарддаг нь тодорхой. Тэд үүнийг юу юунаас илүүтэй мэддэг, мэдэрдэг.
Тангараг өргөөд удаагүй шинэхэн гишүүд маань Солонгосын парламентын урилгаар очиж туршлага судлахаар явсан тухай мэдээ гарав уу үгүй юу, өнөөх хэдэн эмэгтэй гишүүд маань фактлаад эхлэв. Улстөрчийн имиж алга, хувцаслалтын соёлгүй, бүдүүлэг гэх зэргээр олон нийтийн сүлжээнээс маш их шүүмжлэл хүртсэн.

Гэхдээ хэвлэлийнхэн тэднийг төдийлэн буруутгаагүй. Учир нь УИХ-д орж ирнэ гэдэгтээ итгэлтэй байсан хүн нь тун цөөн. Хэн нь ч парламентын танхимд суудал эзэлнэ гэж төлөвлөөгүй. Ёстой намаас өгсөн квотод багтсандаа баярлаж явтал гэнэт л эрхэм гишүүний тэмдэг энгэртээ гялалзуулахаар болчихсон.
Мэдээж хэдэн парламент улиран сонгогдсон туршлагатай гишүүд бий. Д.Оюунхорол, Д.Сарангэрэл гээд л. Уг нь тэд нэг намынх. Тиймээс туршлага судалж, ядаж олон нийтийн өмнө хэрхэн гарах тухайд хамтдаа ярилцдаг л баймаар.

Хэдийгээр хүнийг гаднаас нь дүгнэдэггүй талаар монголчуудын уламжлалт ойлголт байдаг ч өнөөдөр бид хэддүгээр зуунд, ямар орчинд амьдарч байгаа билээ дээ.

Тэдний хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал бүгд л өөр өөрийн гэсэн бизнестэй. Өнөөдрийг хүртэл албан ёсны хувцаслалтын талаар наад захын мэдлэггүй явсан хүмүүс үү гэвэл үгүй.  Гэвч олны өмнө, тэр тусмаа гадаад айлчлалын үеэр ийм алдаа гаргасан нь олон нийтээс зүй ёсоор шүүмжлэл хүртэхэд хүргэсэн.
Араас нь Г.Мөнхцэцэг гишүүн “ ард иргэд УИХ, Засгийн газрын гишүүд маниусыгаа л хараагаад байдаг” хэмээн хариуцлагаас бултсан үг хэлж, баалуулсан бол дараа нь Н.Амарзаяа гишүүн хээвнэг бохь зажилсаар  суугаа камерын дуранд өртөж, эмэгтэй гишүүдийг улам “муухай” харагдуулах болсон юм.



.Б.Ундармаа гишүүний суудал андуурах, харцаа арайхийн тогтоож барих нь энэ хүн нээрээ эрүүл байна уу хэмээн эргэлзэхэд хүргэж байхад  хажууд нь хүн ярьсаар байхад М.Оюунчимэг гишүүн боорцог иднэ, утсаар ярина, өндөлзөнө, босно. Хэтэрхий тавьтаргүй харагдах нь өөрийгөө өмөөрөх мянган шалтгаан хэлээд ч цайруулчих үйлдэл биш л харагдаад байгаа юм. Ийн унтсан, уусан, идсэн гэх бичлэг зураг цуварч, улстөрчийн ёс зүй гэх зүйл хөндөгдөх болов.
Тэгэхээр эхлээд өөрсдийгөө боловсруул. Дотоодоос суралцах, үлгэр дууриал авах улстөрч байхгүй бол гадаадаас хай.  Намтар түүхийг нь унш. Улстөрчийн ёс зүй, имиж гэх бараг л шинжлэх ухаан болчихсон зүйлийг судал хэмээн эмэгтэй гишүүдэд нийгэм өөрөө сануулж байгааг хүлээн авах нь зүй болов уу. Нэгэнт төрийн хүн болсон бол “галошаа хаалганы гадна тайлаад ор” гэдэг үгийг бүгд мэдрэх хэрэгтэй л болж дээ.

0 Сэтгэгдэл
Гэрээсээ ацарсан ***** шоовхоноо 10-ын гялгар уутнаас нь амаа олохгүй лавина, төрийн ордонд үхэр мал шиг өдөржин хэвнэ (Ментос зажилж байсан сурагтай), гарч ганц юм аашчаад аавынх нь аманд багтаж асан жижигхээн хөлөөрөө алтан дэлхийгээ онож ядан орж ирээд, суудлаа олж цөхөн байж гөбсөө нааж аваад уруул амаа увайгүй гэгч нь шилэмдэнэ, ажлын байранд архидан согтуурна (уугаагүй "наасан" байх магадтай). За тэгээд бүгдийг нь нийлүүлээд харвал элдэв эрээвэр хураавар юмны цуглуулга лугаа адил, гунигтай Улстөрчийнхөө байг гэхэд хувь хүн талаасаа хурган соёл моёлхон ханхлуулах хэрэгтэй ш дээ. Улс төрийн босго нтр нь ч элээх юмгүй болтлоо элэгдэж дууссан юмдаг уу даа.
БОЛЬЁ ОО
сэжгийн сэжгийн
Хамгийн их уншсан