Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япончууд олон жил мөрөөдсөн түрүүгээ авах нь

Японы мэргэжлийн сүмогийн Хацү башё буюу нэгдүгээр сарын барилдаан өндөрлөхөөс нэг өдрийн өмнө Озэки Кисэносато анх удаа Эзэн хааны цом хүртэх нь тодорхой боллоо.

Тэрээр энэ башёд ганцаараа нэг унаатай тэргүүлж явсан бөгөөд өнөөдөр Ичиноёжо А.Ичинноровыг төвөггүйхэн давж 13 даваа, нэг унаатай болсон юм. Харин түүний араас хоёр унаатай нэхэж байсан 69 дэх Их аварга М.Даваажаргал энэ өдөр Таканойва А.Баасандоржид унаж 11 даваа, гурван унаатай болж озэки Кисэносато 14 дэх өдөр түрүү хүртэх болзлоо хангалаа. Ийнхүү япончуудын олон жил хүсэн хүлээж, найдаж байсан Озэки Кисэносато анх удаагаа Макүүчи буюу дээд зиндаанд түрүүлж байгаа юм.

Харин энэ удаагийн башёд тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд 13 дахь өдрийг хүртэл бичигдэж байсан маэгашира Ичиножёо А.Ичинноров Чиёошома Г.Мөнхсайханд, Таканойва А.Баасандорж Комүсүби Такаясүд тус тус ялагдаж, Их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаараа энэ эгнээнд үлдсэн. Харин тэрбээр 14 дэх өдөр унаснаар түрүүлэх боломжгүй болов. Энэ башёд Озэки Кисэносатог түрүүлэхэд 70, 71 дэх Их аваргууд болон Ичиножёо, Таканойва нарын монгол сумочдын барилдаанууд эерэгээр нөлөөлсөн юм.

"Тагоноүра" дэвжээний Озэки Кисэносато мэргэжлийн сумо бөхөд орсоор 15 жил барилдахдаа нэг ч башё өнжиж байгаагүй, дэд байрт 12 удаа шалгарч, Озэки цолтой таван жил /31 башё/ барилдахдаа тогтмол сайн барилдсан хичээл зүтгэлийн үр дүн ийнхүү гарч 2017 оны анхны барилдаан болох Хацү башёд түрүүлсэн нь хамгийн удаан үргэлжилсэн үзүүлэлт болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан