Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: Хятад иргэд Монгол руу визгүй зорчихгүй


БНХАУ-ын иргэд манай улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тарж, багагүй шүүмжлэл дагууллаа. Энэ асуудлыг Гадаад харилцааны яамаас тодруулахад “БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн мэдээлэл гарч байгаа нь ташаа болохыг Гадаад харилцааны яам хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэлээ.

Мөн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон нийтэд хандан мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, “Гадаад улсын иргэдийг Монгол Улсын визээс чөлөөлөх асуудлыг олон улсын гэрээгээр шийдвэрлэх хуулийн зохицуулалттай бөгөөд хятад иргэдийг визгүй зорчуулах талаар Засгийн газраас ямар нэг шийдвэр гараагүй болно. Хоёр улсын иргэд харилцан зорчих асуудлыг Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол, Хятадын хооронд 1989 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу зохицуулдаг бөгөөд энгийн паспорттай хятад иргэд Монгол Улсын виз авах шаардлага хэвээр мөрдөгдөж байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан