Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэлд 169 мянган хүн хамарчээ


Монголын ардчиллыг үүсгэн байгуулагчдын холбоо (МАҮБХ)-ноос энэ сарын 29-нд болох АН-ын даргын сонгуульд идэвхтэй оролцохыг гишүүд, дэмжигчиддээ уриалав.

Энэ талаар өнөөдөр тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Намсрай мэдээлэл хийлээ. АН-ын Зургадугаар их хурлаас намын даргаа бүх гишүүдээс сонгох болон намын үзэл баримтлал, үйл ажиллагаанд шинэчлэл хийхээр болсон. Энэ дагуу АН-ын даргад нэр дэвшигчийн сурталчилгаа болон үзэл баримтлалаа шинэчлэн боловсруулах ажлыг нийт гишүүдийнхээ дунд өрнүүлж байна.

Намын даргад С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар өрсөлдөж байгаа. Намын даргын сонгуультай холбогдуулан нам гишүүдийн бүртгэлийг шинэчилсэн бөгөөд нийт 169 мянган иргэн хамарчээ. Нийт гишүүдийн саналаар намын даргыг сонгосноор удирдлагын хэт төвлөрөл задарч, шийдвэр гаргах үйл ажиллагаанд дэмжигчдийнхээ үзэл бодол, саналыг тусгах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаагаа МАҮБХ-ноос илэрхийлээд, гишүүдээ сонгуульд идэвхтэй оролцохыг уриалав.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан