Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөв


 АН-ын даргад нэр дэвшигчид өнөөдөр Ардчиллын дууч, “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

С.Цогтсайхан агсны зохиосон “Хонхны дуу” нь 27 жилийн турш ардчиллын сүлд дуу болж ирсэн. Тиймээс ч С.Цогтсайхан агсны хөшөөг УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилгаар 2015 онд босгосон юм.

АН-ын VI их хурлаас намын даргаа бүх гишүүдээс сонгож, намын үзэл баримтлал, үйл ажиллагаанд шинэчлэл хийхээр тогтсон. Энэ дагуу АН-ын даргын сонгууль энэ сарын 29-нд болох бөгөөд одоогоор намын даргын нэр дэвшигчийн сурталчилгааг нийт гишүүдийнхээ дунд өрнүүлж байна.

Намын даргад Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, С.Эрдэнэ нар өрсөлдөж буй. Нэр дэвшигчид 21 аймагт сурталчилгаагаа хийж дууссан ба өнөөдөр С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөснөөр нийслэлийн 9 дүүргийн гишүүдтэй хийх уулзалтаа эхлүүлж байна.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан