Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар хуралдана


Засгийн газар өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 15.00 цагт ээлжит хуралдаанаа хийнэ. Тус хуралдаанаар Насны хишиг олгох журам батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн тухай болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл зэргийг хэлэлцэнэ.

Мөн Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор (UBM)-ыг шилжүүлэх, НӨАТ, гаалийн албан татварын төлбөрийг шийдвэрлэх талаарх Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярын мэдээллийг сонсоно.

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

1

Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай

Ж.МӨНХБАТ

2

Төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах тухай

Ж.МӨНХБАТ

3

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай

Ц.МӨНХ-ОРГИЛ

4

Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдааны дүнгийн тухай

Ц.МӨНХ-ОРГИЛ

5

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн тухай

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

6

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

7

Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

8

Насны хишиг олгох журам батлах тухай*

Н.НОМТОЙБАЯР

9

“Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам батлах тухай

Б.БАТ-ЭРДЭНЭ

10

2017 онд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай

Б.БАТ-ЭРДЭНЭ

11

Бусад асуудал*

Ж.ЭРДЭНЭБАТ

 

Танилцуулах асуудал

 

12

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын талаар

Ж.МӨНХБАТ

13

Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор (UBM)-ыг шилжүүлэх, НӨАТ, гаалийн албан татварын төлбөрийг шийдвэрлэх талаар

Г.МӨНХБАЯР

14

Ажлын хэсэг байгуулах талаар (Гацууртын орд)

Ц.ДАШДОРЖ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан