Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Эрдэнэ: Шинэ ЗГ-ыг байгуулах нь нийгмийн гол хүлээлт болчихоод байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнээс АН-ын  ҮЗХ-ны хуралданы талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Шинээр Ерөнхий сайд томилох асуудал амар шийдэгдлээ. Тохироо хийлээ гэх хардлага хүмүүст төрж байна?

-Энэ асуудлын талаар намын удирдлагууд, ҮЗХ-ны гишүүд ярилцсан. Өглөө гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр ч бас яригдсан. Сонгууль болоод багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөдөр нийгэмд АН-ын үйл хөдөлгөөн болгоныг анхааралтай ажиглаж байна. Шинэ их хурал, шинэ ЗГ-ыг байгуулах нь нийгмийн гол хүлээлт болчихоод байна. Ямарч байсан АН-ын зүгээс иргэдийн хүлээлтийг хангах зүйтэй гэдгийг нэн тэргүүнд тавьсан. Аливаа шийдэл төгс төгөлдөр байдаггүй. Гэхдээ энэ шийдвэрт өнөөдөр ҮЗХ-ны гишүүд санал нэг байлаа. Цаашдаа УИХ-ын бүтэц, ЗГ-ын гишүүнийг томилохдоо илүү нарийн анхаарч ажиллах байх гэж бодож байна.

-Сонгуулиар цөөн суудал авлаа, намын удирдлагуудтай хариуцлага тооцох ёстой гэсэн шүүмжлэл гарсан. Энэ талаар?
-Хариуцлагын асуудал хэзээ ч хоцрохгүй шүү дээ. Хэн хариуцлага алдана түүнд хариуцлага тооцох зарчим байх ёстой гэж бодож байна.

-Таны нэрийг УИХ-ын дэд даргад дэвшүүлнэ гэсэн яриа гараад байгаа, энэ талаар яригдсан уу?
-Одоогоор энэ асуудлыг авч хэлэлцээгүй байна. Тийм учраас урьчилж хэлэх боломжгүй.

-Шинээр томилогдсон ерөнхий сайдын талаар ямар бодолтой байна?
-Анхаарах зүйл олон байна. Цаашид аа шинэ ЗГ, УИХ багаа зөв бүрдүүлэх ёстой. Ганц хүн ажил хийдэггүй болохоор зөв баг бүрдүүлээд, зөв бодлого барих юм бол ажил урагштай байна. Үгүй бол мордохын хазгай л болно доо.

0 Сэтгэгдэл
дүүрэг дэх нийгмийн даатгалын дарга нарынхаа хүн удирдах чадварыг дээшлүүлвэл яасийн бэ. тэгээд дараа нь наад асуудлаа бодсон дээр ч юм шиг
Хамгийн их уншсан