Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Памела Андерсон Меланье Трампад экошуб бэлэглэнэ


Холливудын алдарт жүжигчин Памела Андерсон АНУ-ын тэргүүн хатагтайд ОХУ-д үйлдвэрлэсэн экошуб бэлэглэнэ гэжээ. “Би Орост үйлдвэрлэсэн экоарьсан шубыг түүнд илгээнэ. Энэ экошубны загвар дээр би ажиллаж байгаа” хэмээн тэрээр ярьсан байна. Ийн илгээх болсон учир нь шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп амьтны эрхийн талаар ямар үзэл баримтлал баримталж явдгийг сайн мэдэхгүй бөгөөд түүний эхнэрийн хайртай загвар зохион бүтээгч нь “Цагаан хоолтон” Марк Бауэр гэж сонссон учраас асуудалд нааштай хандана гэдэгт итгэлтэй байна гэж. Андерсон сүүлийн жилүүдэд амьтны арьсан хувцас хийх, өмсөхийг эсэргүүцэж, жинхэнэ арьсыг орлуулах эко арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэж үзэн загварын ертөнцөд энэ талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан