Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэтхэгийн сансар судлалын байгууллага том мөрөөдөж том хэрэгжүүлдэг


 Паллава Багла


Энэтхэгийн Сансар судлалын байгууллага (ЭССБ)-н олсон гайхамшигт багц ололт амжилтаас харахад Энэтхэгийн сансрын технологи нь амжилт бидний санаж байснаас үлэмж давжээ.

Хиймэл дагуул дээр суурилсан Энэтхэгийн өөрийнх нь навигацийн систем, сансрын олон дахин ашиглах мини-шаттле хөлөг, нэг зөөгчөөр 20 хиймэл дагуулыг тойрог замд оруулсан зэрэг нь дээрх жагсаалтанд орно. Саран дээр дахин зочлох нь Энэтхэгийн төлөвлөсөн гайхамшигт аялалд багтана.  
Андхра Прадеш дахь Бенгалийн Булангийн Срихарикотагийн арлаас 2016-06-22-ны өглөөний 09:26 цагт Энэтхэгийн пуужин хөөрч, Энэтхэгийн сансрын агентлагийн нэгэн түүхийг бүтээсэн. PSLV-C34 нь 26 минутад 20 хиймэл дагуулыг сансрын тойрог замд оруулсан. Энэ бол том ололт байлаа. ЭССБ-ын дарга, Д-р AС Kиран Кумар амжилттай хэрэгжсэн энэхүү нислэгээ  “төлөвлөгөөт ажлаа сайн хийлээ” гэж дүгнэжээ. 

PSLV өөрийн 36 дахь удаагийн хөөрөлт нь 320 тонн, 44.4 м өндөр буюу энэ нь 15 давхар барилгын дундаж өндөртэй дүйхээр байв. Энэ хөөрөлт ЭССБ нь жижиг пуужинг 35 удаа дараалан амжилттай хөөргөсөн үзүүлэлт болов. 2008 онд ЭССБ нь PSLV хөөргөх төхөөрөмжөөрөө нэг удаа хөөрөхдөө 10 хиймэл дагуул тойрог замд оруулсан ба энэ нь дэлхийн дээд амжилт болсон юм. Өнөөдөр нэг удаагийн хөөргөлтөөр хамгийн олон тооны хиймэл дагуул тойрог замд оруулах дээд амжилтыг Орос улс эзэмшиж байгаа бөгөөд тэд 2014 онд 37 хиймэл дагуулыг сансарт оруулжээ.

Энэхүү дэлхийн дээд амжилтыг эвдсэн нислэгээрээ, ЭССБ нь 17 хиймэл дагуулыг гадаад орнуудын бизнес эрхлэгчдээс авсан байна. Хиймэл дагуулын 13 нь АНУ, бусад нь Герман, Индонез, Канадынх байсан. Энэтхэгийн Ерөнхий Сайдын Албаны сайд, сансрын ажлыг хариуцагч Д-р Житендра Сингх эдгээр 17 гадаадын хиймэл дагуул хөөргөснөөр Антрикс Корпорейшн 10.24 сая евро, 4.54 сая ам.долларын орлого олсон” гэж хэлжээ. Энэ бол Энэтхэг нэг л нислэгээр Америкт зориулж хөөргөсөн хамгийн олон хиймэл дагуул болсон юм.

Сонирхолтой нь, Google-н эзэмшдэг хиймэл дагуулыг Энэтхэг анх удаа тойрог замд оруулсан юм. Google-н Калифорни дахь компанийн нэгж болох Terra Bella 110 кг өндөр-тех-ийн Дэлхийг тольдогч Sky Sat Gen-2 хиймэл дагуулыг сансрын тойрог замд оруулсан байна. Энэхүү Google-н эзэмшдэг хиймэл дагуулыг өөрсдийн эд хөрөнгийн зураг хийхэд ашиглана хэмээн уг компани хэлжээ.
Гадаадын бизнес эрхлэгчид жижиг оврын хиймэл дагуулуудаа Энэтхэгийн зөөгчийг ашиглан сансарт гаргахыг хүсдэг болжээ. Ийнхүү ЭССБ-аар дамжуулан хийх нь 50 хувь хямд тул гайхах зүйлгүй юм. Энэтхэгийн PSLV  нь найдвартай, нарийн оносон үйл ажиллагаатай зөөгч учраас хиймэл дагуулыг тойрог замд оруулахаар өртөг багатай боловч найдвартай түнш хайж байгаа улс орны анхаарлыг зүй ёсоор татна.

 Өнөөдрийг хүртэл ЭССБ нийт 113 хиймэл дагуул хөөргөснөөс 74 нь 20 өөр орноос гаралтай байна. Харилцан тохирсны дагуу ЭССБ нь 120 сая ам.долларын орлогыг эх орондоо олж ирсэн байна.

Энэтхэгийн Сансар судлалын байгууллага жигүүр ургууллаа!

2016-05-23-нд Срихарикотагийн тайван, халуун бөгөөд бүгчим өглөөний 7 цагт Энэтхэгийн сансрын олон дахин ашиглах мини-шаттле хөлгийг зөөж Энэтхэгийн пуужингийн портоос цоо шинэ пуужин дэлбэрэлт үүсгэн сансарт дүүлсэн.  
Улсынхаа түүхэнд анх удаа ЭССБ нь өөрийн ургуулсан далавчаа сансарт гаргажээ. Энэтхэгийн сансрын агентлаг анх удаа өөрийн эрдэмтдийн оюун ухаанаар хийсэн “Сансрын Шаттле” хөлгийг “Энэтхэгт хийв” бүрэн хувилбарыг хөөргөсөн.
Эрдэмтдэд баяр хүргэн Ерөнхий сайд Нарендра Моди “ЭССБ-д олон жилийн турш динамик бөгөөд уйгагүй ажиллагаатай манай эрдэмтдийн ажил гайхамшигтай, урам зориг сэргээхүйц боллоо” гэж дүгнэв.

Бенгалорт нарны зайн хоёр хавтанг ажиллуулах туршилт

Том гүрнүүд далавч бүхий дахин ашиглах төхөөрөмжийн санааг үл тоох болсон ч Энэтхэгийн инженерүүд тойрог замд хиймэл дагуулуудыг хөөргөх зардлыг бууруулах шийдэл нь пуужинг дахин ашиглах явдал гэж итгэж ирсэн. ЭССБ дахь эрдэмтэд хэрвээ дахин ашиглах технологи амжилттай болбол сансарт эд зүйлсийг хөөргөх үнийг 10 дахин буруулах боломжтой буюу кг ачааг 2,000 ам.доллао болтол бууруулж болно гэж үзжээ.
 
Дахин хэрэглэх Хөөргөлтийн Төхөөрөмжийн Технологийн Үзүүлбэр (RLV-TD)-г ЭССБ анх удаа делта далавч бүхий сансрын хөлгийг хөөргөж, 13 минут ниссэнийх нь дараа уг хөлгийг Бенгалийн булан дахь вертуиль замд буцаан гулгуулсан байна. Ажиллагаатай сансрын шаттле хөлгийн нислэг ашиглахыг туршин үзсэн ганц орон бол АНУ бөгөөд уг хөлөг нь 135 удаа нислэг хийгээд 2011 онд тэтгэвэртээ гарсан. Оросууд Буран нэртэй сансрын шаттле хөлгийг зөвхөн нэг удаа хийсэн бөгөөд энэ нь 1989 онд зөвхөн нэг удаа ниссэн байдаг. Үүний дараа Франц болон япончууд зарим туршилтын нислэгүүдээ хийсэн гэдэг.

Амжилтын дохио!

ЭССБ нь 2016-04-28-нд хамгийн сүүлд “NAVIC-Navigation with Indian Constellation - Энэтхэгийн Оддын Ордыг Залах нь” тусгай үүргийг хэрэгжүүлэх зорилгоор долоон хиймэл дагуул PSLV зөөгчийнхөө тусламжтай сансрын тойрог замд амжилттай гаргасан. Энэтхэгийн хиймэл дагуулуудын ордын  навигацийн дохиог Энэтхэгийн бүх бүс нутагт өдөр болон шөнөөр аль хэдийнээ өгч эхэлжээ. Энэ бол ЭССБ-н өвөрмөц амжилт юм.

Ерөнхий сайд Моди энэ санааны эхлэлийг Энэтхэгийн Пакистантай хийсэн Каргилийн сөргөлдөөны үеэр Ерөнхий Сайд асан Атал Вихари Важпай-гаас сонссон байж. Өндөр уулын оройгоор Пакистанчуудын барьсан хүчжүүлсэн бункерүүдийг маш нарийвчлалтай устгахыг хүсэж байсан Шинэ Делид хиймэл дагуулын хамгийн шилдэг чанар бүхий навигацийн системийн дохиолол ашиглахыг зөвшөөрөөгүй юм. Үндэсний Ардчилсан Эвслийн Засгийн газрын анхны хуралдаанаараа свадеши-GPS хийх суурийг тавьсан ба түүнийг нь харин Моди бүрэн хэрэгжүүлсэн юм. Энэтхэгээс гадна дэлхий даяар хиймэл дагуулд суурилсан навигацийн сигналийг Өмнөд Ази даяар зөвхөн Америкийн хиймэл дагуулын орд бүхий GPS гүйцэтгэдэг ба Оросын орд нь Глонасс нэртэй системийг ашигладаг. Энэтхэгийн навигацийн уг систем нь Өмнөд Азийн бүс нутагт дээрх хоёр системээс аль алинаас илүү давсан чадамжтай гэж ЭССБ баталж байна. Түүгээр ч барахгүй, Америк, Оросын системүүд нь өөрсдийн системдээ 4 дахин их хиймэл дагуул шаарддаг бол NAVIC нь эдийн засгийн үүднээс илүү ашигтай буюу 7 хиймэл дагуулаар ажилладаг байна. Гэхдээ Энэтхэгийн NAVIC нь бүс нутгийн сигнал өгөх ба харин Америк, Оросынх нь дэлхийнхийг өгнө гэдгийг энд тодотгоё. Шаардлагатай бол хиймэл дагуулынхаа тоог нэмэх замаар Энэтхэгийнхийг дэлхийнх болгож болно.

NAVIC-н сигнал нь Энэтхэгийг бүхэлд нь тус улсын хилээс ойролцоогоор 1,500 км цааш орших газрыг хамаарч байгаа ба үүний гол зорилго нь тухайн улсад заналхийлж буй өнөөгийн аюул эрсдэлтэй орчинтой холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна.

Энэ оны сүүлчээр ЭССБ нь сансрын доод тойрог замд 8 хүртэлх тонныг хүргэх чадавхитай тус улсын хамгийн том пуужин зөөгч - Mark III-г туршихад бэлэн болжээ. Хэрвээ бүх юм төлөвлөж байгаачлан болбол 2017 онд тус орны хоёрдогч нислэг сарыг зорих Чандраяан-2 сансрын хөлгийг хөөргөж Энэтхэг орон оддод хүрнэ ээ!

Энэ нийтлэл нь 2016-09/10-р сарын ‘ИНДИА ПЕРСПЕКТИВИС’-т хэвлэгдсэн.  
Англи хэлнээс орчуулсан Доктор Я.Нямдорж  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан