Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОУВС-гийн хэлэлцээр эцсийн шатандаа оржээ


Засгийн газар Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрт хамрагдаж, 1.5 тэрбум ам.доллар буюу Чингис бондтой тэнцэх хэмжээний зээл авах асуудал бий. Сангийн яам, Монголбанк мөнгөний болон төсвийн бодлогоор эдийн засгийг идэвхжүүлэх боломж хязгаарлагдмал учраас аль нэг улсаас эсвэл томоохон санхүүгийн байгууллагаас зээл авах нь гарцаагүй болоод байгаа юм.

Гэсэн ч одоогоор ямар нэг байгууллага зээл өгөх талаар дурдаагүй бөгөөд өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс энэ тухай тодруулахад “Олон улсын валютын сантай хийж буй яриа хэлэлцээрээс их зүйл шалтгаалж байгаа. Ирэх долоо хоногоос төлөөлөгчид ирнэ” гэж байсан юм. Харин өчигдөр ОУВС-гийн ажлын хэсгийн эхний хүмүүс Монголд иржээ. Мөн өнөөдөр нэг хэсэг нь, ирэх ням гарагт сүүлийн хэсэг нь ирснээр энэ сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх эцсийн хэлэлцээрийг ирэх долоо хоногт хийх юм байна.

Энэ хөтөлбөрт хамрагдвал, өрийн тогтвортой байдлыг үүсгэх шаардлагатай болдог. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан үзвэл, зах зээлээ дагасан хүүтэй зээлээр тогтвортой байдал үүсгэх боломжгүй болсон. Тиймээс Олон улсын валютын сангын “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал бага хүүтэй зээл олгох боломжтой гэж мэдэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бусад улс, санхүүгийн байгууллагаас хүссэн зээлийн хариу энэ хөтөлбөрт хамрагдах эсэхээс шууд хамаарч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан