“Талх Чихэр” ХК сар шинийн хамгийн том тавгийн идээ заслаа
“Е-Business”системийн мобайл хувилбарыг нэгдүгээр сарын 30-ны өдөр нээнэ
Аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, шалгаж байна
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерийг зарлалаа
БНСУ-ын Инчон хотын ИТХ-ын төлөөлөгчдөд “Агро сити”, “Налуу-Ухаа” чөлөөт бүсийн үр ашгийг танилцуулав
Баянхошуу хот орон сууцжуулалт төслийн II ээлжийн 226 айлын барилга угсралтын ажил үргэлжилж байна
Нийт 1200 тоннын багтаамжтай хүнсний ногооны зоорь ашиглалтад оруулжээ
Иргэн та замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр дамжуулан мэдээлээрэй
ЗГ: Трампын санаачилсан Энхийн зөвлөлд Монгол Улс нэгдлээ
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 20 хувьд нь үйлдвэрүүд байршихаар гэрээгээ байгуулжээ
ОХУ иргэддээ газар үнэгүй олгож эхэллээ
Б.СЭВЖИДМАА
ОХУ иргэддээ Алс Дорнодын газрыг эзэмшүүлж эхэллээ. Ерөнхийлөгч В.Путин хүн ам сийрэг Алс Дорнодыг хөгжүүлэх бодлогын хүрээнд иргэдэд 10 мянган ам.метр газрыг үнэ төлбөргүй өмчлүүлэх хөтөлбөрийг өнгөрсөн тавдугаар сард баталсан юм. Уг хөтөлбөрийн дагуу энэ сарын 1-нээс онлайнаар газар өмчлөх хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Оросын өнцөг булан бүрээс 48 мянган хүн хандаад байна.
Тэдэнд Якут, Камчатка, Чукотка, Приморье, Хабаровск, Амур, Магадан, Сахалинд газар өмчлүүлэх юм.
Газар өмчлөлийн хөтөлбөрийг сонирхож буй хүмүүсийн дунд судалгаа явуулахад 28 хувь нь шинэ газартаа байшин, сууц барьж амьдрах хүсэлтэй байгаа бол 17 хувь нь газар тариалан, фермерийн аж ахуйн чиглэлээр ашиглах төлөвлөгөөтэй аж. Харин долоон хувь нь зочид буудал барьж, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой гэдгээ дурджээ.
Үнэгүй өмчлүүлсэн газрыг ямар ч зорилгоор ашиглаж болох бөгөөд таван жилийн дотор зарах, түрээслүүлэхийг хориглох юм байна.
Энэ хүнийг ядаж хэдэн сар урьж ажиллуулах юмсан
5 jiliin daraa gehed als dornodiig hyataduud hudaldaj avah yum bn
Б.СЭВЖИДМААОХУ иргэддээ Алс Дорнодын газрыг эзэмшүүлж эхэллээ. Ерөнхийлөгч В.Путин хүн ам сийрэг Алс Дорнодыг хөгжүүлэх бодлогын хүрээнд иргэдэд 10 мянган ам.метр газрыг үнэ төлбөргүй өмчлүүлэх хөтөлбөрийг өнгөрсөн тавдугаар сард баталсан юм. Уг хөтөлбөрийн дагуу энэ сарын 1-нээс онлайнаар газар өмчлөх хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Оросын өнцөг булан бүрээс 48 мянган хүн хандаад байна.
Тэдэнд Якут, Камчатка, Чукотка, Приморье, Хабаровск, Амур, Магадан, Сахалинд газар өмчлүүлэх юм.
Газар өмчлөлийн хөтөлбөрийг сонирхож буй хүмүүсийн дунд судалгаа явуулахад 28 хувь нь шинэ газартаа байшин, сууц барьж амьдрах хүсэлтэй байгаа бол 17 хувь нь газар тариалан, фермерийн аж ахуйн чиглэлээр ашиглах төлөвлөгөөтэй аж. Харин долоон хувь нь зочид буудал барьж, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой гэдгээ дурджээ.
Үнэгүй өмчлүүлсэн газрыг ямар ч зорилгоор ашиглаж болох бөгөөд таван жилийн дотор зарах, түрээслүүлэхийг хориглох юм байна.
0 Сэтгэгдэл
2017.02.06
2017.02.06



















